​Цахим худалдаа БРИКС-ийн худалдааны хөгжлийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэнэ

2017-09-03 15:37:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: 3-нд БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэнь  дэх уулзалтын мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хуралд Хятадын Худалдааны  яамны дэд сайд Ван Шөүвэнь: БРИКС-ийн орнуудын цахим худалдааны хамтын  ажиллагааны нөөц хүч их бөгөөд хойшид талуудын худалдааны хөгжлийн шинэ хөдөлгөх  хүч болно гэжээ.

Тэрээр олон улсын байгууллагын тоо баримтаас эш татаж, ноднин  БРИКС-ийн орнуудын интернет ашиглагчдын тоо 1 тэрбум 460 саяд хүрч, онлайн  жижиглэн худалдааны хэмжээ 876 тэрбум 100 сая ам.долларт хүрч, хил дамнасан  онлайн борлуулалт 92 тэрбум ам.долларт хүрсэн юм. Цахим худалдаа БРИКС-ийн  орнуудын хамтын ажиллагаанд анхан шатны суурь тавьсан гэж хэлж болно  гэжээ.

Ван Шөүвэнь: Цахим худалдаа улс орны эдийн засгийн өсөлт, ажлын  байраар хангах, ялангуяа жижиг аж ахуйн нэгжийн хөгжил, залуучууд,  эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахад чухал ач холбогдолтой. БРИКС иймэрхүү  ойлголттой болсон бөгөөд түүний нөөц хүчийг хүлээн зөвшөөрч байна  гэжээ. 

Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ