​"Исламын улс" бүлэглэлийн олон этгээдийг устгав

2017-09-03 16:00:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 2-нд Иракийн армийн мэдээлснээр, засгийн  газрын цэрэг Тал Афарыг эргүүлэн авах цэргийн үйл ажиллагаандаа хэт даврагч  “Исламын улс” бүлэглэлийн 2000 гаруй зэвсэгт этгээдийг устгасан  гэжээ.

Иракийн нэгдсэн үйл ажиллагааны ерөнхий командлах төвийн дэслэгч  генерал Абдул Амир Яраллах 2-нд хийсэн мэдэгдэлдээ: Засгийн газрын агаарын  цэрэг, терроризмын эсрэг олон улсын холбооны байлдааны нисэх онгоцны  хамгаалалтан дор 12 хоног үргэлжлэн байлдсаны  эцэст “Исламын улс”  бүлэглэлийн 2000 гаруй зэвсэгт этгээдийг устгалаа. Энэ 12 хоногт засгийн газрын  115 цэрэг амиа алдаж, 679 цэрэг шархаджээ. Байлдааны бэлтгэл болон байлдааны  үеэр засгийн газрын цэрэг Тал Афараас 41 мянган эгэл иргэдийг нүүлгэн  шилжүүлсэн гэжээ.

8-р сарын 31-нд Иракийн ерөнхий сайд Хайдел Ал Абад, мөн өдөр засгийн  газрын цэрэг Тал Афарыг эргүүлэн авч, умард нутгийн Нинева мужийг чөлөөлсөн  хэмээн мэдэгджээ. 

Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ