Трамп гамшигт өртсөн бүстэй танилцав  

2017-09-03 16:35:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 2-нд, АНУ-ын ерөнхийлөгч  Трамп Техас мужийн Хьюстон, Луисиана мужийн Чарльз нууранд очиж тэндхийн  гамшгийн байдалтай танилцсан байна. Трамп ийнхүү долоо хоногийн дотор хоёр дахь  удаагаа Америкийн өмнөд нутгийн "Харвей" хар салхины гамшигт өртсөн нутагт  очлоо.

Америкийн хэвлэлийнхний мэдээлснээр, Трамп анх удаа  гамшгийн бүсэд очоод, гамшгийн байдалтай танилцсан боловч гамшигт өртсөн  иргэдийг эргээгүй. Харин энэ удаа тэрээр гамшигт өртсөн иргэдтэй олон удаа  уулзсан гэжээ. 

Трамп: Хьюстон  дахь гамшгаас аврах ажил үр дүнд хүрсэн, Техас муж гамшгийн дараах сэргээн  босголтын ажлыг 2-3 жил хийнэ, харин Хьюстон 6 сарын хугацаа л зарцуулна  гэжээ. 

Гамшгийн байдалтай танилцах үеэр, Трамп: Цагаан  ордон 8-р сарын 29-нд АНУ-ын Конгрессаас 7 тэрбум 850 сая ам.долларын гамшгаас  сэргийлэх тусламжийн зардал авах  өргөдөл өгсөн  гэжээ.

 


 

Их уншсан

холбоотой мэдээ