​БРИКС-ийн хамтын ажиллагаа иргэдийн дэмжлэгтэй салшгүй холбоотой

2017-09-03 16:59:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-нд, Шямэнь хотноо БРИКС-ийн орнуудын худалдаа аж  үйлдвэрийн чуулган эхэлнэ. Өнгөрснөө дурсвал, худалдаа, аж үйлдвэрийн чуулган нь  олон амжилтад хүрсэн бөгөөд энэ нь БРИКС-ийн ард иргэдийн дэмжлэгтэй салшгүй  холбоотой юм. Энэ удаагийн чуулганд талууд үнэ цэнэтэй санал дэвшүүлж, БРИКС-ийн  орнуудын түншлэлийн харилцааг ард олны сэтгэлд улам илүү хүргэх болно.  
Энэ удаагийн  БРИКС-ийн орнуудын худалдаа аж үйлдвэрийн чуулган нь БРИКС-ийн хамтын ажиллагаа  хоёр дахь 10 жилдээ орж байгаатай давхцаж, гадаад дотоодын аж үйлдвэр худалдааны  салбарынхан идэвхтэй бүртгүүлснээр чуулганы цар хүрээ урьд байгаагүй өргөн  далайцтай болжээ. Чуулганд оролцогсод “БРИКС-ийн орнуудын түншлэлийн харилцааг  гүнзгийрүүлж, гэгээн саруул ирээдүйг нээе” сэдвийн хүрээнд, “худалдаа, хөрөнгө  оруулалт”, “банк санхүүгийн хамтын ажиллагаа ба хөгжил”, “дэд бүтцээр  холбогдох”, “цэнхэр эдийн засаг” зэрэг 4 сэдвээр авч хэлэлцэх болно. 4 том сэдэв  нь харилцан уялдаатай бөгөөд БРИКС-ийн хамтын ажиллагааны чухал салбаруудыг  холбож, БРИКС-ийн орнуудын үйлдвэр, худалдааны салбарынхны анхаарал хандуулж буй  асуудлыг тусгажээ. Чуулганд оролцсон төлөөлөгчид өргөн хүрээнд нийтлэг ойлголтод  хүргэх боломжтой бөгөөд БРИКС-ийн ажил хэрэгч хамтын ажиллагаа, дэлхийн эдийн  засгийн өсөлтийн төлөө хамтран зүтгэх болно. 
Энэ удаагийн чуулганы цар хүрээ том төдийгүй дээд давхаргын  удирдагчид оролцох болно. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцож,  үг хэлэхээс гадна, Бразилийн ерөнхийлөгч Темер, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума  зэрэг удирдагчид чуулганд оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцох болно.  

БРИКС-ийн орнуудын удирдагчид бизнесийнхний дуу хоолойг  сонсож, БРИКС-ийн хамтын ажиллагааны шилдэг загвар илүү олон иргэдийн дэмжлэгийг  авах болно. БРИКС-ийн орнуудын цар хэмжээ 3 тэрбум 600 сая гаруй хүн амтай,  дэлхийн хүн амын 40 хувийг эзэлдэг. Нутаг дэвсгэрийн хувьд дэлхийн 30 шахам  хувийг эзэлж, GDP-ын хэмжээ нь 2016 онд дэлхийн нийт хэмжээний 30 хувьд хүрсэн  юм. Мөн гадаад валютын нөөц нь бараг 4 их наяд долларт хүрсэн нь дэлхийн 2/3  хувийг эзэлжээ. Иймээс БРИКС-ийн орнуудын дуу хоолой бол шинээр хөгжиж буй зах  зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын дуу хоолой болж, дэлхийн засаглалын  өөрчлөлтөд шаардагдах иргэдийн хүслийг харуулсан гэж хэлж болох  юм.

Өнгөрсөн 10  жилд БРИКС-ийн орнуудын эдийн засаг түргэн хөгжиж, дэлхийн эдийн засгийн  сэргэлтийн хүч сул байгаа нөхцөл байдалд эдийн засгийн дундаж өсөлт 2015 онд 3.9  хувь, 2016 онд 4.6 хувьд хүрч, 2017 онд 5.3 хувьд хүрэх төлөвтэй байна. Дэлхийн  эдийн засгийн өсөлтөд 5 орны оруулж буй хувь нэмэр 50 хувийг давсан байна.  Эдгээр тоо баримт БРИКС-ийн орнуудын алтан 10 жилийг нотолж байгаа бөгөөд  БРИКС-ийн орнуудын худалдаа аж үйлдвэрийн салбарын харилцан ашигтай хамтын  ажиллагааны итгэлийг нэмэгдүүлж байна. Мөн БРИКС-ийн орнуудын худалдаа, аж  үйлдвэрийн салбарын найз нарыг нэмэгдүүлэхэд ашигтай бөгөөд "БРИКС+" нээлттэй  хамтын ажиллагааны арга хэлбэрийг бий болгож, БРИКС-ийн орнуудын дараагийн алтан  10 жилийн гарааг эхлүүлэх болно.  

Энэ удаагийн  чуулганы хувьд, БРИКС-ийн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн зүтгэлтнүүд худалдаа,  хөрөнгө оруулалтыг дэмжих, банк санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дэд  бүтцээр холбох, цэнхэр эдийн засгийг хөгжүүлэх зэрэг талаар санаачилга  дэвшүүлэн, БРИКС-ийн орнуудын түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд бодлогын  лавлагаа олгох болно. Үүний зэрэгцээ чуулганд оролцогсод дэлхийн эдийн  засгийн өсөлтөд тус дөхөм үзүүлж болохуйц үйл ажиллагааны санаачилга дэвшүүлж,  олон талт худалдааны тогтолцоог дэмжих, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэх зэрэг  талаар дуу нийлүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулах, дэлхийн эдийн  засгийн засаглалыг боловсронгуй болгоход идэвхтэй үүрэг  гүйцэтгэх болно.

Шинэ 10 жилийн  гараан дээр БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх иргэдийн санал  санаачилга нь  БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны дээд давхаргын төлөвлөлтөд  хэрхэн нөлөөлөх асуудалд хүмүүс гол анхаарлаа хандуулж байна. Энэ нь мөн  ч БРИКС-ийн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн энэ чуулган хүмүүсийн анхаарлын  төвд байгаагийн гол шалтгаан болно.




Их уншсан

холбоотой мэдээ