БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны хоёр дахь алтан 10 жилийг төлөвлөлөө

2017-09-03 17:46:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


БРИКС-ийн орнуудын хамтын  ажиллагааны хоёр дахь алтан 10 жилийг  төлөвлөлөө

3-нд,  өнөөг хүртэл хамгийн том цар хүрээтэй БРИКС-ийн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн  чуулга уулзалт Шямэний олон улсын мэдээллийн төвд нээгдлээ. БНХАУ-ын дарга Ши  Жиньпин нээлтийн ёслолд “БРИКС-ийн хамтын ажиллагааны хоёр дахь алтан 10 жилийг  нээе” сэдвээр үг хэлсэн юм. 

БРИКС-ийн орнуудын хамтын  ажиллагааны хоёр дахь алтан 10 жилийг  төлөвлөлөө


Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, БРИКС-ийн  хамтын ажиллагаа урдахаа залгамжлан ирээдүйгээ нээх зангилаа үедээ орсон  бөгөөд эдийн засгаа хөгжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шинэ үүрэгтэй  тулгарч байна. Олон орнууд эдийн засгийн хамтын ажиллагаа гэх гол шугамын эргэн  тойронд олон салбарын хамтын ажиллагааг механизмжуулан, бодит хэрэг болгож,  БРИКС-ийн хамтын ажиллагааны чанар, үр ашгийг тасралтгүй дээшлүүлэх болно гэжээ.  


Энэ оны худалдаа, аж үйлдвэрийн чуулга уулзалт БРИКС-ийн хамтын  ажиллагааны хоёр дахь 10 жилийг эхлүүлсэн байна. Ши Жиньпин хэлэхдээ: Өнгөрсөн  10 жилд БРИКС-ийн орнууд идэвхтэй эрэлхийлж, хамтран хөгжихийг зорьсон юм.  Бүтээлч хамтын ажиллагааг тэргүүн байранд тавьж, харилцан ашигтай хамтын  ажиллагааг ахиуллаа. Үүрэг хариуцлагаа хүлээж, олон улсын тавцанд өөрийн гэсэн  үг хэлэх эрхтэй болохоор хөөцөлдсөн юм. Олон орон хамтдаа хичээн зүтгэж, дэлхийн  эдийн засгийн өсөлтийн шинэ цэг болсон  гэжээ.


Тэрээр  хэлэхдээ: 5 орон давуу талаараа харилцан нөхөж, хэлхээ холбоогоо нягтруулан, бүх  талын, олон давхаргын хамтын ажиллагааны бүдүүвчийг бий болгов. 5 орны хөгжлийн  стратеги, олон орны ард түмний ашиг сонирхолд нийцсэн хамтын ажиллагааны олон  төсөл хэрэгжлээ. Ялангуяа Хөгжлийн шинэ банк нөөц мөнгөний тохируулга хийснээр,  БРИКС-ийн орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалт, тогтвортой хөгжилд хөрөнгө  босгоход дэмжлэг үзүүлж, дэлхийн эдийн засгийн засаглал, олон улсын банк  санхүүгийн аюулгүй байдлын сүлжээг байгуулахад үр ашигтай хувь нэмэр оруулах  болно гэжээ.


Ши Жиньпин, адил тэгш хандах, ижил талаа нэгтгэж, өөр талаа хойш  тавих, ажил хэрэгчээр шинийг бүтээх, хамтран ажиллаж хамт ашиг хүртэх, уужуу  багтаамжтай байж, бусдад ашиг хүртээх нь БРИКС-ийн үзэл баримтлалын бодит  илэрхийлэл бөгөөд хамтран ажилласан 10 жилийн турших хамтын үнэт зүйлийн зорилго  юм. Эдгээр туршлагыг хожмын хамтын ажиллагаандаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ. Өдгөө,  БРИКС-ийн хамтын ажиллагаа өмнөхийг залгамжилж, ирээдүйг нээх зангилаа үе  шатандаа байна. Дэлхийн эдийн засгийн бүтцэд гүнзгий өөрчлөлт гарч, БРИКС-ийн  орнуудын эдийн засгийн уламжлалт давуу талд мөн өөрчлөлт гарч байна. Энэ шатыг  хэрхэн даван туулах тухай Ши Жиньпин хэлэхдээ: 


"Өсөлтийн хурдыг  хэт хөөцөлдөж болохгүй, өөрийн бодит байдлаас үндэслэж, холын бодолтой байж,  бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, өсөлтийн шинэ хөдөлгөх хүч, замыг  хайх ёстой. Шинэ аж үйлдвэрийн хувьсгалын боломжийг ашиглаж, инновацаар өсөлтийг  ахиулан, өөрчлөлтийг түргэтгэж, ухаалаг үйлдвэрлэл, интернет+, тооны эдийн  засаг, нийтийн эдийн засгийн дагуу инновацын хөгжилд идэвхтэй оролцож, шинэ  хуучны халааг ахиулна. Өөрчлөлтөөр дамжуулж эдийн засгийн хөгжлийг  боогдуулж байсан саадыг арилган, зэх зээл, нийгмийн амьдралын хүчнийг хөгжүүлэн,  өндөр чанартай, харимхай чанар бүхий тогтвортой өсөлтийг биелүүлнэ" гэжээ.  


Ши Жиньпин: Эдийн засгийн хамтын ажиллагаа бол БРИКС-ийн  механизмын үндэс суурь юм. Улс орнууд энэ гол шугамын хүрээнд “БРИКС-ийн  орнуудын эдийн засгийн түншийн стратеги" хэрэгжүүлж, олон салбарын хамтын  ажиллагааны механизм, бодит агуулгыг бий болгож, хамтын ажиллагааны чанар  чансааг улам дээшлүүлэх ёстой. БРИКС-ийн үүргийг цаашид гүйцэтгэн, дэлхийн эдийн  засгийн засаглалыг боловсронгуй болгох ёстой гэжээ:


Шинээр хөгжиж буй  зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын хөгжил нь усдын бяслагийг хөдөлгөж  байгаа хэрэг биш, харин дэлхийн эдийн засгийн бялууг том болгохоор зүтгэж байгаа  явдал юм. Бид хүчээ нийлүүлж, эдийн засгийн даяаршлын чиг хандлагыг удирдан,  улам илүү тэргүүний үзэл ойлголт, олон нийтийн бүтээгдэхүүнээр хангаж, улам  тэнцвэртэй, хүртээмжтэй засаглалын загвар, дэг журмыг тогтоон, олон улсын ажлын  хувиарын тогтолцоо, дэлхийн үнэ өртгийн холбоосыг сайжруулах ёстой. Дэлхийн  эдийн засгийн засаглалын тогтолцоог өөрчлөн, дэлхийн эдийн засгийн бодит байдлыг  харуулах бөгөөд далайн ёроол, өмнөд, хойд туйл, сансар огторгуй, интернет сүлжээ  зэрэг шинэ шинэ газрын засаглалын дэг журмыг боловсронгуй болгон, улс орнууд  эрхээ хуваалцан, үүрэг хариуцлагаа хамтдаа хүлээхийг баталгаажуулна” гэжээ.  


Ши Жиньпин: БРИКС-ийн хамтын ажиллагаа бол дэлхий дахинд  нөлөөлөх хүчин бүхий индэр юм. Шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй  орнууд, олон улсын хамтын нийгэмлэг түүнд найдлага тавьж байна. БРИКС-ийн орнууд  хамтын ажиллагаа, ашиг хүртээх хүрээг тэлж, “БРИКС+” хамтын ажиллагааны загварыг  бүрдүүлэн, нээлттэй, олон ургальч хөгжлийн түншийн сүлжээг байгуулан, шинээр  хөгжиж буй зах зээлийн улам олон орон, хөгжиж буй орнуудыг эв санаа нэгдсэн,  харилцан ашигтай хамт ашиг хүртэх ажил үйлсэд оролцуулах ёстой гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ