​Ши Жиньпин В.Путинтэй уулзав

2017-09-04 09:59:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин В.Путинтэй уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 3-нд Шямэнь хотноо Хятад улсын дарга Ши  Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзав.

Ши Жиньпин дарга, юуны өмнө ерөнхийлөгч В.Путин БРИКС-ийн удирдагчдын  9 дэх уулзалт болон шинээр хөгжсөн зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын  уулзалтад оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэнд баярлаж байгаагаа  илэрхийлжээ. 

Тэрээр:  хоёр төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг хоёр орны  олон байгууллага бүх талаар хэрэгжүүлж байгаа бөгөөд олон салбарын хамтын  ажиллагаанд шинэ амжилт гаргахаар зүтгэж байна. Хоёр тал улс төрийн дээд  хэмжээний итгэлцлээ улам бэхжүүлж, харилцан дэмжиж, стратегийн хамтын  ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Хоёр талын хамтын ажиллагааны механизмын үүргийг  гүйцэтгэж, эрчим хүч, сансар судлал, цөмийн цахилгаан зэрэг гол гол салбарын  хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэн, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг  Европ, Азийн эдийн засгийн холбоотой уялдуулан, дэд бүтцээр холбогдох зэрэг  төслийг даруй хэрэгжүүлж, хоёр орны хил залгасан бүсийг хамтран хөгжүүлэх ёстой.  Хоёр армийн солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, олон улсын олон талт үйл  ажиллагааны тухай зөвшилцөн, хамтран ажиллах ёстой. Хятад улс ОХУ-ын талтай  хамтран зүтгэж, БНХАУ, ОХУ-ын харилцааг улам өндөр  түвшинд хүргэхэд бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин В.Путинтэй уулзав

Ши Жиньпин: Одоогийн нөхцөлд БРИКС-ийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж,  олон улсын үйл хэрэгт илүү үүрэг гүйцэтгэх нь БРИКС-ийн орнуудын хамтын ашиг  сонирхолд нийцэх бөгөөд олон улсын нийгэмлэг, ялангуяа шинээр хөгжсөн зах  зээлийн орон, хөгжиж буй орны хүсэл зорилго юм. Хятад улс ОХУ зэрэг БРИКС-ийн  орнуудтай хамтран Шямэнь дэх уулзалтыг бүрэн амжилтад хүргэж, уулзалтын үр дүнг  цаашид хэрэгжүүлэн, БРИКС-ийн хамтын ажиллагааг гүнзгий, бодитой болгон,  БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны хоёр дахь “Алтан арван жил”-ийг нээхэд  бэлэн байна гэжээ.

Путин: ОХУ, БНХАУ-ын харилцаа үргэлжлэн идэвхтэй хөгжих хандлагатай  байна. ОХУ, БНХАУ дээд давхаргын хэлхээ холбоогоо нягтруулж, ОХУ, БНХАУ-ын иж  бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг эрчимжүүлж, олон улсын  болон бүс нутгийн асуудлаар хоёр орны солилцоо, зөвшилцлөө гүнзгийрүүлэх нь маш  чухал юм. БНХАУ-тай хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтцийн  бүтээн байгуулалт, сансар судал зэрэг салбарт гүнзгий хамтран ажиллаж, соёл,  боловсрол, спорт, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, орон нутаг хоорондын  солилцоо, хоёр армийн хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд ОХУ бэлэн байна. Хятад улс  БРИКС-ийн удирдагчдын Шямэний уулзалт, шинээр хөгжсөн зах зээлийн орнууд, хөгжиж  буй орнуудын яриа уулзалтыг амжилттай зохион байгуулахыг ОХУ дэмжинэ  гэжээ.

Ши Жиньпин, В.Путин нар харилцан анхаарал хандуулж буй олон улсын  болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, Солонгосын хойгийг  цөмийн зэвсэггүй болгох зорилготой бөгөөд үүний төлөө зөвшилцөн, хамтран  ажиллаж, БНАСАУ дахин цөмийн туршилт хийсэн хамгийн сүүлийн үеийн байдлыг зүй  зохистой шийдвэрлэх тухай санал нэгдсэн  байна. 

Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ