​БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9 дэх уулзалт болов

2017-09-04 10:53:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat



ХОУР-гийн мэдээ:  4-нд Шямэнь хотноо БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9 дэх уулзалт боллоо.  Уулзалтыг Хятад улсын дарга Ши Жиньпин даргалж, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра  Моди, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Якоб Зума, Бразилийн ерөнхийлөгч Мишел Темер,  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар оролцжээ.

Таван орны удирдагчид бага  хүрээ, өргөн хүрээний хоёр шатны хуралд оролцон, дэлхийн эдийн засгийн байдал,  дэлхийн эдийн засгийн засаглал, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн  асуудлыг авч хэлэлцэх бөгөөд “Удирдагчдын Шямэнь дэх тунхаг”-ийг  батална.

Шямэний уулзалт БРИКС-ийн  орнуудын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, өргөн хүрээнд түншийн  харилцаа тогтоож, улам хүчтэй механизм бүрдүүлэх зэрэгт амжилт гаргахыг хүсэж  байна гэж тус арга хэмжээг даргалагч орон Хятад улс олон удаа илэрхийлсэн  юм. 


Сарантуяа 

Их уншсан

холбоотой мэдээ