​ БРИКС-ийн ерөнхий зохион төлөвлөгч

2017-09-04 11:05:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши  Жиньпины БРИКС-ийн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн чуулганы нээлтийн үеэр  тавьсан илтгэлийг хэрхэн тодорхойлж, ололт амжилтад хүрсэн туршлагыг дүгнэн,  хамтын ажиллагааны ирээдүйн төсөл төлөвлөгөөг хийх вэ, Тухайн байдлаас үзэхэд,  сэтгэл санаагаа зориулсан “БРИКС-ийн ерөнхий зохион төлөвлөгч” дэлхийн нийтэд  хандан маш их нөлөөтэй илтгэл тавьсан юм. 

"Шямэнь хот үүдээ нээж 5 тивийн зочноо урьж байна" Энэ бол Ши  Жиньпин даргын хүндэт зочдоо баяртай угтаж буй сэтгэлээ илэрхийлсэн үг төдийгүй  үзэсгэлэнт сайхан Шямэнь хотоо олон нийтэд танилцуулж байгаа хэрэг юм. 1985 онд  Ши Жиньпин Фүжянь мужид ирж ажиллахад, “худалдаа бизнесийн боомт”, “нээлттэй  хамтын ажиллагааны цонх” хэмээгдсэн Шямэнь хот түүний анхны өртөө байлаа. Тухайн  үед Шямэнь хот, Хятадын өөрчлөлт нээлттэй бодлогын тэргүүн эгнээнд явж,  тэргүүний туршилтын эдийн засгийн онцгой бүс, хөгжлийн эрч хүчтэй газар байсан  юм. Өнөөдрийн Шямэнь хот хөгжлийн өндөр төвшин бүхий инновацийн хот болон  хөгжиж, шинэ эдийн засаг, шинэ аж үйлдвэрлэл хурдтай хөгжиж, худалдаа, хөрөнгө  оруулалт, тэнгис, хуурай зам, агаарын тээврээр 5 тивийг холбож байна. Өнөөдрийн  Шямэнь хот өндөр үнэ цэнэтэй экологийн цэцэрлэгт хот, хүн байгаль эвсэг  зохицонгуй оршин амьдрах үзэсгэлэнт хот болон хөгжжээ.    

Шямэнь хотын амжилттай практик,  Хятадын 1 тэрбум 300 сая гаруй ард түмний уйгагүй тэмцлийн түүхийг харуулж  байна. Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турш, ХКН-ын  удирдлагаар, Хятадын ард түмэн бэрхшээлийг даван туулж, Хятадын онцлогтой  социалист замаар зоригтой, амжилттай замнасан юм. Бидэнд хүндрэл бэрхшээл,  өрсөлдөөн сорилт тулгарсан ч уйгагүй тэмцэж, цаг өрсөн урагшлах, хөдөлмөрч,  эрэлхэг, ухаалаг чанараараа Хятадын орчин үеийн хөгжил дэвшлийн түүхийг бичиж  чадсан юм. 

Дараа нь"БРИКС-ийн ерөнхий зохион төлөвлөгч" өнгөрсөн 10 жилийн  турших БРИКС-ийн хамтын ажиллагааны туршлагыг танилцуулав. Хамтын ажиллагааны  тухай Ши Жиньпин хоёр талыг онцлов. Нэгд, БРИКС-ийн хамтын ажиллагааг дэлхийн  хөгжил, олон улсын өөрчлөлтийн түүхэн үйл явцын дунд үзэх ёстой. Хоёрт,  БРИКС-ийн хамтын ажиллагааг 5 орны өөр өөрийн болон хамтын хөгжлийн түүхэн үйл  явцын дунд тавьж үзэх ёстой. Өнгөрсөн 10 жилийн турш, БРИКС-ийн орнууд мөр  зэрэгцэн урагшилж, дэлхийн эдийн засгийн шинэ өсөлтийн цэг болж, дэлхийн  засаглалын өөрчлөлтийн түлхэц болсон байна. Өнгөрснөө эргэн харахад, 3 талын  туршлага дүгнэлт маш чухал байгаа бөгөөд хойшид үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой.  Нэгд, адил тэгшээр хандаж, ижил талаа нэгтгэн, өөр талаа хойш тавих. Хоёрт, ажил  хэрэгчээр шинийг бүтээж, хамтран ажиллаж, хамт ашиг хүртэх. Гуравт, уужуу  багтаамжтай байж, бусдад ашиг хүртээх.  

Хятадын хөгжлийн туршлага,  БРИКС-ийн хамтын ажиллагааны туршлагыг танилцуулсны дараа Ши Жиньпин урьдыг  залгамжилж, ирээдүйг нээх зангилаа үе шатанд байгаа БРИКС-ийн хамтын ажиллагааны  зураг төлөвлөгөө гаргаж, хамтын ажиллагааны 2 дахь "алтан 10 жил"-ийг нээсэн  байна. Нэгд, БРИКС-ийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, 5 орны эдийн засгийн  өсөлтийг хөдөлгөх хүчээр сэлбэнэ. Хоёрт, үүрэг хариуцлага хүлээж, дэлхийн энх  тайван, амар амгалан байдлыг баталгаажуулна. Гуравт, БРИКС-ийн үүргийг  гүйцэтгэж, дэлхийн эдийн засгийн цэгцлэлтийг төгөлдөржүүлнэ. Дөрөвт, БРИКС-ийн  нөлөөг өргөжүүлж, өргөн хүрээнд түншийн харилцаа тогтооно. БРИКС-ийн орнууд  хамтын ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлж, "БРИКС+" хамтын ажиллагааны загварыг  хөгжүүлэн, нээлттэй, олон талт түншлэлийн сүлжээ байгуулж, шинэ тулгар хөгжиж  буй зах зээлийн орон, хөгжиж буй  олон орныг хамтын ажиллагааны хүрээндээ  хамруулж, хамтаар ашиг хүртэнэ.
"БРИКС-ийн орнууд улам их амьдрах  хүчтэй 2 дахь 10 жилээ угтан авна. Бид Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт  хамтын ажиллагааны үр дүнг 5 орны ард иргэдэд хүртээж, дэлхийн энх тайван,  хөгжлийн үр өгөөжийг улс орнуудын ард түмэнд хүртээнэ". Ши Жиньпиний илтгэл  дуусах үеэр хүмүүс халуун алга ташилтаар баяр хүргэж, Ши Жиньпиний илтгэл,  Хятадын болон БРИКС-ийн туршлага хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж буйг харуулж  байлаа.





Их уншсан

холбоотой мэдээ