БРИКС-ийн 5 орон “Шямэний тунхаг” нийтлэв

2017-09-04 16:29:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


БРИКС-ийн 5 орон “Шямэний тунхаг”  нийтлэв

4-нд Шямэнь хотноо БРИКС-ийн  удирдагчдын 9 дэх уулзалт  боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин, Өмнөд Африкийн  ерөнхийлөгч Зума, Бразилийн Ерөнхийлөгч Темер, Оросын ерөнхийлөгч Путин,  Энэтхэгийн ерөнхий сайд Моди нар уулзалтад оролцсон байна.  

Уулзалтын үеэр Ши Жиньпин:  Дэлхийн байдал ээдрээтэй болж байгаа нөхцөлд, БРИКС-ийн хамтын ажиллагаа улам  чухал болж байна. Талууд эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчтэй  ахиулж, хөгжлийн стратегийн холбоосыг эрчимжүүлэн, олон улсын дүрэм журмын дагуу илүү шударга зүй зохистой хөгжлийн чиг хандлагыг дэмжиж, хүмүүнлэгийн солилцоонд  тус дөхөм үзүүлэх хэрэгтэй хэмээн онцлоод Хятадын тал эхний ээлжинд 500 сая  юаниар санхүүжүүлж, БРИКС-ийн эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны  солилцооны төлөвлөгөө гаргаж, эдийн засаг зэрэг салбарын бодлогын солилцоо, ажил  хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд зарцуулах бөгөөд хөгжлийн банкны төслийн  бэлтгэл сангийг 4 сая ам.доллараар санхүүжүүлж, банк санхүүгийн салбарын үйл  ажиллагаа, ирээдүйн хөгжлийг дэмжих тухайгаа мэдэгджээ.  

Уулзалтаар “Шямэний тунхаг” баталж, 5 орон худалдаа, хөрөнгө  оруулалт, банк санхүү, инноваци, эрчим хүч зэрэг салбарын ажил хэрэгч хамтын  ажиллагаагаа эрчимжүүлэхийг онцолжээ. Үүний зэрэгцээ 5 орон бусад шинээр хөгжиж  буй зах зээл, хөгжиж буй орнуудтай өргөн хүрээний түншийн харилцаа тогтоож, эрх  тэгш, уян хатан аргаар, бусад орнуудтай“БРИКС+” хамтын ажиллагааны загвар зэрэг  хэлэлцээ, хамтын ажиллагаа өрнүүлэхийг онцолжээ. 



Их уншсан

холбоотой мэдээ