БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9 дэх уулзалт болов

2017-09-04 17:49:40
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БРИКС-ийн орнуудын  удирдагчдын 9 дэх уулзалт болов

4-нд, Фүжянь мужийн Шямэнь хотноо БРИКС-ийн орнуудын  удирдагчдын 9 дэх уулзалт боллоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин уулзалтыг даргалж,  Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума, Бразилийн ерөнхийлөгч Темер, Оросын ерөнхийлөгч  Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Моди нар оролцжээ. Уулзалтаар “Шямэний тунхаг”  баталж, БРИКС-ийн орнуудын стратегийн түншийн харилцааг хамтдаа гүнзгийрүүлж,  БРИКС-ийн хамтын ажиллагааны хоёр дахь “10 жил”-ийг нээхийг онцолсон  байна. 

10 гаруй жилийн  хөгжлийн үр дүнд, БРИКС-ийн 5 орны эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн эдийн  засгийн өсөлтөд 50 гаруй хувийн хувь нэмэр оруулж, дэлхийн эдийн засгийн  өсөлтийн тэргүүлэх хүчин, олон улсын тавцанд чухал нөлөө үзүүлсээр ирсэн байна.  Шямэний уулзалт нээгдэж буй нь БРИКС-ийн хамтын ажиллагаа урьдахыг залгамжлан,  үргэлжлэн хөгжих зангилаа цаг үед орсныг харуулж байна. 

БРИКС-ийн орнуудын  удирдагчдын 9 дэх уулзалт болов

4-нд болсон илтгэл ярианы үеэр, Ши Жиньпин дарга юуны өмнө  БРИКС-ийн хамтын ажиллагааны 10 жилийн ололт амжилтын туршлагыг дүгнэжээ.  Тэрээр, БРИКС-ийн хамтын  ажиллагаа ийм хурдтай хөгжиж байгаа нь хэнтэй хамтран ажиллахаа сонгож чадсанд  байгаа юм. Энэ нь харилцан хүндэтгэн, харилцан туслалж, улс орныхоо байдалд  зохицсон замыг сонгосонд байгаа юм. Нээлттэй багтаамжтай, хамтран ажиллаж, хамт  ашиг олох үзэл санааг баримтлан, эдийн засаг, улс төр, соёлын хамтын ажиллагааг  тууштай хөгжүүлэх, олон улсын шударга ёсыг санаачилж, бусад шинээр хөгжиж буй  зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудтай хамтран ажиллаж, сайн сайхан гадаад  орчныг хамтдаа бий болгох ёстой юм гэжээ. 

Даяаршлыг эсэргүүцэх  үзэл санаа, худалдааны ивээх үзэл тасралтгүй сэргэж байгаа нөхцөлд БРИКС-ийн  орнуудын үзэл бодлыг олон талынхан анхаарч байлаа. Ши Жиньпин дарга БРИКС-ийн  орнууд ирээдүйд бүтээлч хамтын ажиллагаа, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтын  талаар бодит санал дэвшүүлсэн байна. Үүнд эдийн засгийн бүтээлч хамтын  ажиллагаа, хөгжлийн стратегиа уялдуулахаа эрчимжүүлэх, олон улсын дэг  журмыг улам зохистой улам шударга чиглэлээр хөгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоонд  тус дөхөм үзүүлэх зэрэг багтаж байна. 

Тэрээр хэлэхдээ: Бүтээлч хамтын ажиллагаа бол БРИКС-ийн үндэс юм. Энэ талаар бид  ихээхэн амжилтад хүрсэн. Үүний зэрэгцээ БРИКС-ийн хамтын ажиллагааны нөөц хүчийг  бүрэн чөлөөлөөгүй байгааг ойлгох хэрэгтэй. Бүртгэлээр, 2016 онд БРИКС-ийн  орнуудын гадаад хөрөнгө оруулалт 197 тэрбум ам.доллар байсан бол 5 орон  хоорондоо хөрөнгө оруулсан хэмжээ ердөө 5.7 хувийг эзэлжээ. Энэ нь 5 орны хамтын  ажиллагааны орон зай их байгааг харуулж байна. Бид эдийн засгийн бүтээлч хамтын  ажиллагааг гол шугам болгож, худалдаа хөрөнгө оруулалт, валютын банк санхүү, дэд  бүтцээ харилцан холбох, тогтвортой хөгжил, инноваци, аж үйлдвэрийн хамтын  ажиллагаа зэрэг салбарын ашгаа нэгтгэх хэрэгтэй гэжээ.  

Хятадын тал эхний ээлжинд БРИКС-ийн орнуудын эдийн засаг техникийн  хамтын ажиллагаа, солилцоонд 500 сая юанийн төлөвлөлт хийж, Шинэ хөгжлийн банкны  төслийг 4 сая ам.долларын бэлтгэл мөнгөөр хангаж, банкны үйл ажиллагаа, хөгжлийг  дэмжих болно гэж Ши Жиньпин мэдэгджээ.

Олон улсын дэг журмыг улам зохистой, улам шударга чиглэлээр хөгжүүлэх  талаар Ши Жиньпин хэлэхдээ: "БРИКС-ийн 5 орон дэлхий дахинтай улам нягт  харилцаатай болохын хэрээр дэлхийн засаглалд идэвхтэй оролцох шаардлагатай болж  байна. Энэ 5 орны оролцоо байхгүй бол дэлхийн олон тулгамдсан асуудлыг үр  ашигтай зохицуулахад хэцүү юм. Бид олон улсын энх тайван, хөгжлийн асуудлаар  нийтлэг байр суурьтай, хамтын төсөл хэрэгжүүлэх нь Олон улсын хамтын  нийгэмлэгийн хүсэлд нийцэж буй бөгөөд бидний хамтын ашиг сонирхлыг хамгаалахад  ашигтай юм" гэжээ. 

Тэрээр онцлохдоо: БРИКС-ийн орнууд нээлттэй,  багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамт ашиг хүртэх эдийн засгийн даяаршлыг  ахиулж, дэлхийн эдийн засгийн цэгцлэлтийн өөрчлөлтийг ахиулан, шинэ тулгар  хөгжиж буй зах зээлийн орон, хөгжиж буй орны төлөөлөх эрх, үг хэлэх эрхийг  дээшлүүлж, өмнө, умардын хөгжил тэнцвэртэй бус байдлыг зохицуулан, дэлхийн эдийн  засгийн өсөлтийг ахиулахад шинэ хөдөлгөх хүчээр хангах ёстой  гэжээ. 

Сүүлийн жилүүдэд, БРИКС-ийн орнууд эдийн засаг, улс төрийн  аюулгүй байдлын уламжлалт хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн  хамтын ажиллагааны үр дүнг өргөжүүлж, хүмүүнлэгийн солилцоог БРИКС-ийн хамтын  ажиллагааны 3 дахь тулгуур болгож байна. БРИКС-ийн механизм "2 замаар  урагшлах"-аас "3 хөдөлгөх хүчин бүхий" шинэ үе шатанд орж, хүмүүнлэг иргэдийн  солилцоог улам ахиулах болно. 

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Таван орны удирдагчид БРИКС-ын  хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрэх гэж буйд  баяртай байна. Энэ жил таван орны хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг бүх  талаар өрнүүлж, спортын наадам, кино, соёлын наадам, уламжлалт эм эмнэлгийн дээд  зэрэглэлийн хурал зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулжээ. Эдгээр арга  хэмжээг байнга зохиож, механизм болгох бөгөөд анхан шатны ард иргэдийг хамарч,  өвөрмөц баялаг хөдөлбөртэй болгохоор хичээн ажиллана.”

БРИКС-ийн хамтын ажиллагааны түүхэнд 10 жил бол эхний гараа юм.  БРИКС-ийн хамтын ажиллагааны ирээдүйн тухай Ши Жиньпин: БРИКС-ийн хамтын  ажиллагаа улам хөгжиж, олон улсын үйл хэрэгт улам илүү үүрэг гүйцэтгэнэ гэдэгт  Хятад улс итгэж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ