Улс орны аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахын тулд гаргасан чармайлтыг дэмжинэ

2017-09-05 12:06:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Камбожийн засгийн газрын улс  орны аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахын тулд гаргасан хүчин чармайлтыг  Хятад улс дэмжинэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 4-нд болсон  хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. 
Камбожийн засгийн газар 3-ны үүрээр  Камбожийн Сөрөг хүчний намын дарга Кем Сохагийг гадаадын хүчинтэй хуйвалдан,  гэмт хэрэг үйлдэж, улс орны аюулгүй байдлыг алдагдуулсан хэмээн сэжиглэж,  баривчилсан хэрэгт холбогдуулан сэтгүүлчийн асуултад харуулж Гэн Шуан хэлэхдээ:  Холбогдох мэдээллийг бид анхааралдаа авсан. Камбожийн сайн хөрш, сайн найз, сайн  түнш, сайн андын хувьд, Хятадын тал Камбожийн улс орны үндсэн байдалд нийцсэн  хөгжлийн замаар замнахыг дэмжинэ. Камбожийн засгийн газрын улс орны аюулгүй,  тогтвортой байдлыг хамгаалахын тулд гаргасан хүчин чармайлтыг дэмжинэ  гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ