Ли Кэчян, Шаньшид ажиллав

2017-09-05 12:14:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли  Кэчян, Шаньшид ажиллав

9-р сарын 4-нд, ХКН-ын Төв  хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Хятадын Төрийн Зөвлөлийн  ерөнхий сайд Ли Кэчян Шаньш мужид очиж, Лү-Ань группийн Ши Гэжие нүүрсний  уурхайд ажиллав. Ноднин жилийн эхээр, Ли Кэчян Шаньшид ажилласны дараа, дахин  Шаньшид очиж, нүүрсний компани хэт үйлдвэрлэлээ хорогдуулсан байдалтай танилцаж  байгаа нь энэ юм. Жил гаруйн турш, нүүрсний компани хэт үйлдвэрлэлээ багасгаж  буй байдал ямар ахицтай, ажилтнуудыг зүй зохистой байршуулж чадсан эсэх нь энэ  удаа Ли Кэчян ерөнхий сайд хамгийн их анхаарч буй асуудал юм. Ли Кэчян цохон  тэмдэглэхдээ, хэт үйлдвэрлэлийг хязгаарлах явцад эрхбиш ажилтнуудыг сайтар  байршуулж, тэднийг өөр ажилд шилжүүлэхээс биш ажилгүй болгож болохгүй  гэжээ.

Ли  Кэчян, Шаньшид ажиллав

4-нд, Ли Кэчян ерөнхий сайд Шаньшигийн Тайшин уулархаг  бүсэд байдаг Ши Гэжие нүүрсний уурхайд ирэв. Энэ нүүрсэн уурхай 1926 онд  байгуулагдснаас хойш, нийт 51 сая гаруй тонн түүхий нүүрс үйлдвэрлэсэн юм. Харин  сүүлийн үед, чанар сайтай нүүрсний уурхайг олборлож дууссаны дараа, Ши Гэжие  уурхайн нүүрсний чанар өдөр ирэх тусам муудсан байна. Энэ удаа бүх Хятадын  хэмжээнд нүүрсний салбарын хэт үйлдвэрлэлийг хязгаарлах явцад, Шаньшид Ши Гэжие  уурхай анх олборлолт хийхээ больсноор, ноднингийн 10-р сард уурхайн бүх худгийг  битүүмжилсэн байна.

Ли  Кэчян, Шаньшид ажиллав

Тэрээр хэлэхдээ: Намын Төв Хороо,  Төрийн Зөвлөлөөс хэт үйлдвэрлэлийг хязгаарлахаар шийдсэн нь шилдэг үйлдвэрлэлийн  чадавхид улам их орон зай гаргаж, хөгжлийн хэлбэрийг үндсээр нь өөрчлөхийн төлөө  юм гэжээ.

Ли  Кэчян, Шаньшид ажиллав

Ли  Кэчян, Шаньшид ажиллав 

Их уншсан

холбоотой мэдээ