Ши Жиньпин Гвинейн ерөнхийлөгчтэй уулзав

2017-09-05 12:32:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Гвинейн ерөнхийлөгчтэй уулзав

5-нд Шямэнь хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнууд,  хөгжиж буй орнуудын хэлцэлд оролцож буй Гвинейн ерөнхийлөгч Альфа Кондетай уулзсан байна.

Ши Жиньпин   хэлэхдээ: Хятад, Гвинейн бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн   харилцаа сүүлийн нэг жилийн турш, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцаа   түргэн хөгжлийн сайн сайхан хандлагатай болсон. Хятад, Гвинейн харилцааг Хятадын   тал дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, Гвинейн талтай хамт хоёр талын харилцааг   гүнзгий хөгжүүлж, хоёр орны ард түмэнд үр ашиг хүртээхэд бэлэн байна. Дараагийн   үе шатанд хоёр тал улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр орны уламжлалт найрсаг   харилцааг тасралтгүй хөгжүүлж, тал талын амин чухал ашиг сонирхол, анхаарал   хандуулж буй чухал асуудлаар харилцан ойлгож, дэмжих болно гэжээ.

Ши Жиньпин Гвинейн ерөнхийлөгчтэй уулзав

Ши Жиньпин:   Хятад, Африк бол сайн найз, сайн түнш, сайн ах дүү юм. Хятад улс Африкт үнэнч,   дотно, бодит бодлого, ашиг сонирхлын зөв үзэл хэрэгжүүлж байгаа нь Хятадын   хөгжлийг Африкийн хөгжилтэй нягт уялдуулж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх,   хамт хөгжиж байгаа явдал болно. Гвиней зэрэг Африкийн орнууд “нэг бүс нэг   зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон Хятад, Африкийн ард түмэнд үр ашиг   хүртээхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Альфа Конде   хэлэхдээ: Ши Жиньпин дарга түүнийг Африкийн холбооны ээлжит дарга орны хувиар,   шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын хэлцэлд урьж   оролцуулж байгаад баярлаж байна. Энэ нь Хятад улс Африк тивийг ихэд чухалчилж   байгааг дахин харууллаа. Гвиней, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа   түргэн хөгжиж байна. Загасны аж ахуй, уул уурхай зэрэг салбар, Баруун Африкийн   хөгжлийн үйл хэрэгт Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улс орноо засах   талаар солилцоогоо эрчимжүүлэхэд бэлэн байна   гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ