4 сая ам.доллар хандивлав

2017-09-05 12:38:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4 сая ам.доллар хандивлав

9-р сарын 4-нд Шямэнь хотноо Хятад улсаас БРИКС-ийн орнуудын Шинэ хөгжлийн банкны төслийн бэлтгэл санд хандив өргөх ёслол болов. Хятадын Сангийн яамны дэд сайд Ши Яобинь, Шинэ хөгжлийн банкны ерөнхийлөгч Камат нар Хятад улсаас 4 сая ам.доллар хандивлах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

Камат хэлэхдээ: Хятад улс тус төслийн бэлтгэл санд хамгийн анх хөрөнгө оруулсан үүсгэн байгуулагч орон боллоо. Энэхүү сан, банкны төслийн хэрэгжилтэд улам их үр ашигтай орчин бүрдүүлж, төсөл хэрэгжилтийн судалгаа, улс хоорондын түншийн харилцааны төлөвлөгөөг боловсруулах, төсөл хэрэгжүүлэх үе шатны судалгаа зэрэгт ашиглах болно гэжээ.

Камат танилцуулахдаа: Шинэ хөгжлийн банк   байгуулагдснаас хойш, зээлийн 11 төслийг баталж, мөнгөний ерөнхий хэмжээ 3 тэрбум ам.доллар хүрэв. Үүнд ихэнх хөрөнгө мөнгийг нарны эрчим хүч, салхины эрчим хүч, бага хэлбэрийн усан цахилгаан станц, ногоон эрчим хүч дамжуулах зэрэг тогтвортой хөгжлийн төсөлд хэрэглэсэн юм. 2018 оны эцэс гэхэд, Шинэ хөгжлийн   банкны ерөнхий зээл 8 тэрбум ам.долларт хүрэх болно гэжээ.

Ши Яобинь хэлэхдээ: Шинэ хөгжлийн банк ажил төрлийн эрхлэлтээ маш сайн эхэлсний үндсэн дээр, тун удалгүй төслийн бэлтгэл сангаар дамжин гишүүн оронд технологийн   тусламж үзүүлсэн. Эдгээр нь Шинэ хөгжлийн банкны ажил төрлийн эрхлэлт шинэ шатанд гарч, "мэдлэгийн банк" бүрдүүлэхэд чухал алхам хийснийг харуулж байна   гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ