​Ши Жиньпин гадаад дотоодын сэтгүүлчтэй уулзав

2017-09-05 15:26:34
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин гадаад дотоодын сэтгүүлчтэй уулзав

Синьхуа агентлагийн мэдээ:  5-нд Шямэний Олон улсын хурлын төвд Хятад улсын дарга Ши Жиньпин гадаад дотоодын  сэтгүүлчтэй уулзаж, БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9-р чуулга уулзалт, шинээр  хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж байгаа орнуудын чуулга уулзалтын үр дүнг  танилцуулжээ.

Ши Жиньпин: Өчигдөр, БРИКС-ийн  орнуудын удирдагчдын Шямэний чуулга уулзалт бүрэн дүүрэн өндөрлөлөө. Чуулга  уулзалт “БРИКС-ийн орнуудын удирдагчдын Шямэний чуулга уулзалтын тунхаг” баталж,  нээлттэй, багтаамжтай, хамтран ажиллаж, хамт амжилтад хүрэх БРИКС-ийн зориг  санааг дахин нотолж, БРИКС-ийн хамтын ажиллагааны 10 жилийн ололт амжилтыг бүх  талаар дүгнэн, БРИКС-ийн түншийн харилцааг эрчимжүүлэх, олон салбарын ажилч  хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ төлөвлөгөөг боловсруулсан гэжээ.  

Ши Жиньпин: Хурлын үеэр, Хятадын  тал шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын чуулга уулзалт  хийж, БРИКС-ийн орнууд болон Египет, Мексик, Тайланд, Гвиней ний удирдагчид хамт  олон улсын хөгжлийн төлөвлөгөөг авч хэлэлцэн, өргөн уудам хөгжлийн түншийн  харилцаа тогтоож, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг санал  нэгтэй хүлээн зөвшөөрч, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа, бүх дэлхийн хөгжлийн  хамтын ажиллагааг эрчимжүүлэх дохио өгсөн гэжээ.

Ши Жиньпин:  Ирэх онд, Өмнөд Африк БРИКС-ийн орнуудын ээлжит дарга орон болох бөгөөд 10-р  чуулга уулзалтыг Йоханнесбургт зохион байгуулах болно гэжээ.    Сайн-Өлзий  

Их уншсан

холбоотой мэдээ