10 орны удирдагчид хамтын ажиллагаа, хөгжлийн тухай ярилцав

2017-09-05 16:01:27
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БРИКС-ийн удирдагчдын Шямэний уулзалтын гол онцлог болсны хувьд шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын яриа уулзалт 5-нд Шямэний олон улсын хурлын төвд боллоо. БИРКС-ийн таван орон болон Египет, Мексик, Тажикстан, Гвине, Тайланд зэрэг нийт 10 орны удирдагчид харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг ахиулах сэдвээр хамтын ажиллагаа, хөгжлийн тухай ярилцаж, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хөдөлгөх хүчээр сэлбэлээ. Энэ оны зочлогч орон Хятад улс зохих шинэчлэл хийж, Египет, Мексик, Тажикстан, Гвиней, Тайланд таван орны удирдагчийг урьсан юм. 

Ши Жиньпин хэлэхдээ: Шинэ зуун гарснаас хойш шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнууд хөгжин мандах нь цаг үеийн хорьж болшгүй урсгал болсон юм. Шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнууд эв санаагаа нэгтгэн хамтран ажиллаж, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлж, дэлийн эдийн засгийн бүтцийн зохицуулалт, түүхэн боломжийг хамтдаа ашиглаж, өргөн дэлгэр түншийн харилцааг хамтаар цогцлоон байгуулах ёстой гэжээ. 
Тэрээр: Хятадын талын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" санаачилга 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй дээд хэмжээнд уялдаж, уялдаагаа эрчимжүүлан, харилцан ахиулах бүрэн боломжтой юм гэжээ. Тэрээр эцэст нь, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг ахиулж, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын ирээдүй юм. Олон орон хамтдаа голч шударга, нээлттэй, бүх талын, шинийг зохион бүтээх хөгжлийн замаар замнах ёстой хэмээн цохон тэмдэглэв. 

/Баатар орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ