Яриа хэлцэл болов

2017-09-05 16:32:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Яриа  хэлцэл болов

5-нд Шямэньд шинэ зах зээлийн  орнууд, хөгжиж буй орнуудын хоорондын уулзалт болов. Хятад улсын дарга Ши  Жиньпин уулзалтыг даргалав. Ши Жиньпин: Талууд эв нэгдэл, хамтын ажиллагаагаа  эрчимжүүлж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг хамтдаа байгуулж, 2030 оны  тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хамт хэрэгжүүлж, дэлхийн эдийн засгийн бүтцийн  тохируулалтын түүхэн боломжийг хамтдаа ашиглаж, өргөн хөгжлийн түншийн харилцааг  хамтдаа байгуулж, шударга, нээлттэй, бүх талын, шинэчилсэн хөгжлийн замыг  хамтдаа нээж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд улам их хувь нэмэр оруулах болно  хэмээн цохон тэмдэглэжээ.

Яриа  хэлцэл болов

Бразилийн ерөнхийлөгч Темер, ОХУ-ын  ерөнхийлөгч Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума  нарын зэрэг БРИКС-ийн орнуудын удирдагчид, Египетийн ерөнхийлөгч Сиси, Гвинейн  ерөнхийлөгч Конде, Мексикийн ерөнхийлөгч Пена, Тажикистаны ерөнхийлөгч  Рахмонов, Тайландын ерөнхий сайд Праюус Чан-Оча зэрэг уулзалтад урилгаар оролцож  буй орнуудын удирдагчид уулзалтад оролцсон байна.

Талууд  санал нэгтэй цохон тэмдэглэхдээ: Шинэ нөхцөлд, шинэ зах зээлийн орнууд, хөгжиж  буй орнууд хоорондоо эв нэгдэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь чухал ач  холбогдолтой юм гэжээ. Хөгжлийн далбааг өндөрт өргөн, НҮБ-ын 2030 оны тогтвортой  хөгжлийн хөтөлбөрийг бүх талаар хэрэгжүүлэхийг талууд санал нэгтэй зөвшөөрөв.  НҮБ-ын голлох үүргийг гүйцэд биелүүлж, хөгжлийн таатай орчин бүрдүүлэхийг талууд  санал нэгтэй дэмжив. Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, улам өргөн  хүрээний хөгжлийн түншийн харилцаа тогтоохоор талууд санал нэгтэй  шийдвэрлэв. 

Ши Жиньпин: Хөгжиж буй бусад орон тогтвортой  хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд Хятадын тал идэвхтэй тусална гэжээ. Тэрээр:  Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааны тусламжийн сангийн төслийн хүрээнд Хятад улс  500 сая ам.долларын тусламж үзүүлж, хөгжиж буй бусад орон өлсгөлөн, дүрвэгсэд,  цаг уурын өөрчлөлт, олон нийтийн эрүүлийг хамгаалах зэрэг өрсөлдөөн сорилтыг  даван туулахад тусална. Хятадын тал мөн олон оронтой хөгжлийн туршлага солилцоо,  чадавхын бүтээн байгуулалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно  гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ