"БРИКС+" загвар хамтын ажиллагааны тогтолцооны түвшинг дээшлүүлнэ

2017-09-06 17:17:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"БРИКС+" загвар хамтын ажиллагааны  тогтолцооны түвшинг дээшлүүлнэ

9-р сарын 5-нд Шямэнь хотноо  шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын хэлцэл болж,  БРИКС-ийн 5 орны удирдагчид Египет, Мексик, Тажикстан, Гвиней, Тайланд зэрэг өөр  өөр бүс нутгийн хөгжиж буй орнуудын удирдагчидтай хэлэлцээ хийсэн юм.  Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, БРИКС-ийн орнууд хамтран ажиллахаас гадна,  хөгжиж буй бусад оронтой хэлэлцээ хийж, шинэ тулгар хөгжиж буй зах зээл, хөгжиж  буй орнуудад уриа дуудлагаа сонсгох шаардлагатай байгаа  юм.

"БРИКС+" загвар хамтын ажиллагааны  тогтолцооны түвшинг дээшлүүлнэ

Худалдааны яамны Олон улсын  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэнгийн Олон улсын зах зээлийг  судлах төвийн дэд дарга Бай Мин: Энэ удаагийн Шямэний чуулга уулзалтын нэг  онцлог болсон “Шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын  хэлцэл" БРИКС-ийн орнуудын тогтолцооны 2 хөгжлийг гүйцэд харуулж чадлаа. Энэ нь  5 орон хоорондын хамтын ажиллагааны хөгжил, энэ 5 орноос бусад хөгжиж буй  орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлсэн хөгжлийг хэлж байгаа юм. Энэ 2 хөгжиж байж,  БРИКС-ийн орнууд, хөгжиж буй орнуудад үг хэлэх эрхийг авчирч чадах юм  гэжээ.

"БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны тогтолцоо нээлттэй юм. Нэг  талаар энэ 5 орон хамтын ажиллагаа өрнүүлэн, саналаа нэгтгэж байгаад хөгжингүй  орнуудтай өрсөлдөнө. Үүнд БРИКС-ийн орнууд хөгжиж буй орнуудыг төлөөлөн үг  хэлэх нь хамгийн чухал асуудал юм. БРИКС-ийн орнуудын хөгжилд 2 тал хамрагдана.  Нэг нь, БРИКС-ийн орнуудын хүрээ хэмжээг цаашдаа зүй зохистой өргөтгөнө. Нөгөө  нь, хөгжиж буй бусад орнуудтай хэлэлцээгээ эрчимжүүлнэ. Энэ хоёрыг биелүүлж  чадсан нөхцөлд бид улам их үг хэлэх эрхтэй, улам олон  талыг төлөөлөх чадвартай болох юм” гэжээ.

"БРИКС+" загвар нь БРИКС-ийн орнуудаас эх үүсвэртэй,  БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизм байгуулагдсан нь шинээр хөгжиж  буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын эрх ашгийг төлөөлж байгаа юм. Мөн  өнөөгийн хамтын ажиллагааны "БРИКС+" загвар нь БРИКС-ийн механизмын хөгжлийн  шаардлага юм гэж Бээжингийн багшийн их сургуулийн БРИКС-ийн орнуудын хамтын  ажиллагааны төвийн дарга Ванлэй үзэж байна.     

Ванлэй: "БРИКС+" загвар нь БРИКС-ийн орнууд нь хөгжиж буй дэлхийн  бүхий л ашиг сонирхолд тулгуурласан өөрийн байр суурийг илэрхийлж байгаа юм.  "БРИКС+" загвараар дамжин, өөрөөр хэлбэл зарим шинээр хөгжиж буй их гүрэн,  ялангуяа хөгжсөн орны түвшинд хүрч чадаагүй зарим жижиг орныг БРИКС-ийн хамтын  ажиллагааны хүрээнд хамруулах явдал юм. Ингэвэл БРИКС-ийн орнууд зогсонги биш,  харин байнга урагшилж байгааг харуулж чадна гэжээ. Тэрээр 

БРИКС-ийн орнууд өөрийгөө битүүмжлээд байж болохгүй, харин ирээдүйн хөгжлийн  явцад хамтын ажиллагааны түншдээ зохицуулалт хийх шаардлагатай. Бидний зохион  явуулж буй шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын уулзалт нь  "БРИКС+" загварын шууд илэрхийлэл юм. Иймэрхүү хэлбэрийг дамжиж байгаа нь  үнэндээ тэднийг БРИКС-ийн хамтын ажиллагаанд татан оруулж байгаа явдал юм. БРИКС  ердөө таван гишүүн оронтой. Тооны хувьд цаашид өргөтгөх орон зай бий. "БРИКС+"  арга хэлбэрээр дамжин, нэлээд боловсронгуй болсон зарим их гүрнийг БРИКС-ийн  хамтын ажиллагаанд татан оруулах хэрэгтэй. Иймэрхүү арга хэлбэрээр БРИКС-ийн  орнууд шиг механизмын байгуулалтаа улам сайжруулах нь дэлхийн хэмжээнд илүү сайн  нөлөө үзүүлж чадна гэжээ.

Хуралд, Хятад улсын дарга Ши Жиньпин  тэмдэглэхдээ: Хятадын талын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулах  санаачилга нь НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй нийцэж байна  гэжээ. Бай Мин үзэхдээ: "нэг бүс нэг зам" санаачлагыг хэрэгжүүлэх явцад,  БРИКС-ийн орнууд улам их үүрэг гүйцэтгэж болох юм. "Нэг бүс нэг зам"  санаачлагатай холбоотой орнуудын ихэнх нь хөгжиж буй орон юм. БРИКС-ийн таван  орон тэргүүлж байгаа болохоор, "нэг бүс нэг зам" болон 2030 оны хөгжлийн  хөтөлбөрийг холбовол, дэлхийн хөгжиж буй орон бүхэн иймэрхүү механизмын хамтын  ажиллагаанаас үр шимийг хүртэж болох юм гэжээ. 
Тэрээр хэлэхдээ: Үнэн хэрэгтээ "нэг бүс нэг зам"  Хятад улсын гоцлол дуу биш, харин Хятад улс удирдан, бусад орон идэвхтэй оролцож  буй найрал дуу юм. Энэхүү явцад буюу "нэг бүс нэг зам"-ын хамтын санаачлагын  явцад БРИКС-ийн орнууд улам чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Иймэрхүү хамтын  ажиллагаагаар дамжин хөгжиж буй орны өмнөөс үг хэлж, ирээдүйн даяарчлалын явцад,  хөгжиж буй оронд хөгжлийн улам их орон зай гаргаж, хөгжсөн орон хоорондын  харилцаа улам шударгаар хөгжих болно" гэжээ.
"БРИКС+" загварын  ирээдүйн хөгжлийн талаар Ван Лэй хэлэхдээ: "БРИКС+" хэмээх загварыг улс орнуудын  тоо нэмэгдэх төдийгөөр ойлгон хэрэгжүүлж болохгүй. Хамтын ажиллагаа нь механизмын өсөлт, өөрчлөлтийг дамжин, БРИКС-ийн орнууд хоорондын хамтын  ажиллагаа, хөгжлийг химийн урвалд оруулах ёстой гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ