ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын зөвлөлийн 31-р хурал болов

2017-09-18 11:30:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын зөвлөлийн 31-р хурал  болов

17-нд Бээжин хотноо ШХАБ-ын  Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын зөвлөлийн 31-р хурал боллоо. ШХАБ-ын  гишүүд, бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын гүйцэтгэх комиссын төлөөлөл  хуралд оролцсон байна. Хуралд оролцсон талууд өнгөрсөн хэсэг хугацааны бүс  нутгийн терроризмын эсрэг байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны байдлаа  тайлагнасан бөгөөд хойшдын холбогдох ажлын төлөвлөгөөг баталжээ. 

ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын зөвлөлийн 31-р хурал  болов

Хурал ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын  эсрэг байгууллагын гүйцэтгэх комиссын ажлын төлөвлөгөө, хил хамгаалалтын  мэргэжилтний хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөө, терроризм, хагалан бутаргагчид,  хэт даврагч бүлэглэлтэй тэмцэх мэргэжлийн хэсгийн ажлын төлөвлөгөөг батлан  зөвшөөрч, “ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллага, Азийн итгэлцэл,  хамтын ажиллагааны хурлын нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааны  протокол”,

“ШХАБ-ын Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллага, Тусгаар Орнуудын  Холбооны терроризмын эсрэг төв, Нийтийн аюулгүй байдлын гэрээ байгуулагч  байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааны санамж  бичиг”-ийг баталж, гишүүн орнуудын терроризм, хагалан бутаргагч, хэт даврагч  бүлэглэлтэй тэмцэх салбаруудын хууль зүйн үндэс суурийг сайжруулах асуудлаар  тогтоол баталсан байна.
2018 оны 9-р сард Киргизийн  Бүгд Найрамдах Улс ШХАБ-ын Бүс нутгийн терроризмтой тэмцэх зөвлөлийн хэрэг  эрхэлсэн дарга орны үүргийг хүлээн авах бөгөөд 2018 оны 4-р сард Узбекстаны  нийслэл Ташкентад дараагийн ээлжийн хурлыг зохион явуулахаар шийдвэрлэжээ. 





Их уншсан

холбоотой мэдээ