"Унадаг дугуйгаар зорчих олон улсын өдөрлөг" болов

2017-09-18 17:12:16
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Унадаг дугуйгаар зорчих олон улсын өдөрлөг" болов

9-р сарын 17-нд нийтийн түрээсийн унадаг дугуйн Мобайк компани НҮБ-ын  Хүрээлэн буй орчны хөтөлбөр, НҮБ-ын Нутагшил, суурьшлийн хөтөлбөр зэрэг олон  улсын байгууллагатай хамтран“Унадаг дугуйгаар зорчих олон улсын өдөрлөг”-ийг  санаачилж, олон нийт ирж очихдоо байгальд ээлтэй эко хэлбэрийг сонгох санаачилга  гаргав.

"Унадаг дугуйгаар зорчих олон улсын өдөрлөг" болов

Унадаг дугуй мэндэлсний 200 жилийн ой энэ онд тохиож байгаагийн  зэрэгцээ Мобайк дугуйгаар төлөөлөл болгосон нийтийн түрээсийн ухаалаг дугуй нь,  хотын иргэдийг дугуйн хэрэглээнд дахин оруулж чадсан анхны жил боллоо. Өнгөрсөн  500 хоногт Хятадын том хотуудад нийтийн түрээсийн унадаг дугуй нь автобус,  метроны дараа орох гуравдагч том нийтийн тээврийн хэлбэр болж, хотын экологи,  нийгмийн соёлын орчинд гүнзгий өөрчлөлт бий болгожээ.

Мобайк компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ван Шяофэн:  Өнөөг хүртэлх байдлаар Мобайк компани дэлхийн хэмжээнд 7 сая гаруй унадаг дугуй  нийлүүлсэн бөгөөд бүртгүүлсэн хэрэглэгч 150 сая гаруй, өдөр бүр давхардсан  тоогоор 25 сая хүн Мобайк дугуйг унаж байна гэж танилцуулжээ.

"Унадаг дугуйгаар зорчих олон улсын өдөрлөг" болов

500  хоногт, түрээсийн Мобайк дугуйг хэрэглэсэн бүх хэрэглэгчдийн дугуйгаар аялсан  зай 5 тэрбум 600 сая гаруй км хүрсэн нь асар их тоо юм. Хэрэв 5 тэрбум 600 сая  гаруй км-ийг бүгдийг дөрвөн дугуйт авто машинаар орлуулан бодвол 1 сая 360 мянга  гаруй тонн нүүрстөрөгч ялгаруулсантай тэнцэж байна. Энэ нь 350 мянган авто  машины нэг жилийн нүүрстөрөгчийн ялгаруулалт гэсэн үг юм.
 
Иймээс түрээсийн Мобайк дугуйг НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр,  НҮБ-ын оршин суугчдын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Дэлхийн нөөцийн  институт зэрэг байгууллагууд санамж бичиг гаргаж, дэлхийн хэмжээнд унадаг дугуйн  өдрийг албан ёсоор эхлүүлэхээр болсон бөгөөд жил бүрийн 9-р сарын 17-нд  холбогдох арга хэмжээ зохиож, ногоон аяллыг дэмжих санаачилга гаргажээ.  

"Унадаг дугуйгаар зорчих олон улсын өдөрлөг" болов

НҮБ-ын оршин суугчдын газрын Хятадын төслийн  дарга Жан Жэньшань: Дэлхийн хэмжээнд унадаг дугуйн өдөрлөг гаргах нь өнөөгийн  олон улсын хөгжлийн хандлагатай нийцэж байгаа юм. НҮБ-ын 2030 оны тогтвортой  хөгжлийн хөтөлбөр, Парисын цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээр зэрэг нь ногоон  аялал, нүүрстөрөгч бага ялгаруулахыг шаардаж, ард түмэнд сайн сайхан амьдрал,  ажлын орчин хангахыг уриалж байна. Дэлхийн хэмжээнд унадаг дугуйн өдөрлөг гаргаж  буй боломжийг ашиглан, унадаг дугуйгаар аялах шинэ арга хэлбэрийг цаашид  сайжруулах хэрэгтэй гэж үзсэн байна.

Гадаадын  унадаг дугуй хэрэглэгчид бүгд  хамгаалалтын малгай өмсдөг. Харин Хятадад хамгаалалтын малгай өмссөн хүн бараг  харагдахгүй юм. Иймээс бид энэ талын ажлаа цаашид сайжруулах шаардлагатай.  Хотуудын төлөвлөгөөний байгуулалтын ногоон зам нь унадаг дугуй хэрэглэгчдийн  аюулгүй аялахад тус дөхөм болдог. Гэвч  хотын дунд олон тооны эвдэрсэн зам, унадаг дугуйн зогсоол хүрэлцээ муутай асуудал бий. Дэлхийн унадаг дугуйн өдөрлөг  нь унадаг дугуйгаар аялахыг урамшуулах сайхан арга хэмжээ юм. Аюулгүй аялахыг  сурталчлах хэрэгтэй гэжээ. 

Энэ оны дэлхийн анхны унадаг дугуйн өдөрлөг “унадаг дугуйгаар хотын дүр төрхийг өөрчилье” уриан дор болж, түрээс Мобайк  дугуй Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь, Сингапур, Лондон, Манчестер, Флоренс  зэрэг дэлхийн 170 хот, олон улсын байгууллага, хамтын ажиллагааны байгууллага,  хэрэглэгчид хамтдаа баялаг агуулгатай арга хэмжээ зохиож, илүү олон хүмүүсийг  унадаг дугуйгаар аялахыг урамшуулсан байлаа. 



Их уншсан

холбоотой мэдээ