Кёльн-Бээжин ралли аялал эхэллээ

Уртнасан 2017-09-19 17:08:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1987 оны 9-р сарын 14-нд Хятадын Бээжин, Германы Рейн мөрний хөвөөн дэх Кёльн хоёр найрсаг хотуудын харилцаа тогтоожээ. 30 жилийн дараах мөн өдөр буюу энэ оны 9-р сарын 14-нд найрсаг хотуудын 30 жилийн ойг тохиолдуулан, зарим соёлын элч нар Кёльноос гараагаа авч Бээжинд хүрэх авто машины ралли аяллыг эхлүүлээ. Энэ тухай ХОУР-гоос Германд суугаа сэтгүүлч Юань Жя Вэний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Кёльноос Бээжин хүрэх ралли аялал эхэллээ

“Кёльн-Бээжин-2017 Европ, Азийн шинэ торгоны замын автомашины ралли аялал”-ыг эхлүүлэх ёслол Германы эртний түүхт Кёльн хотод болов. 12 сонгодос машинаар бүрдсэн раллигийн баг 53 хоногийн дотор Европ, Азийн эх газар, Герман, Польш, Беларусь, Орос, Казакстан, Узбекстан, Киргиз зэрэг торгоны замын чухал 8 орон болон Хятад улсыг туулж, 13 мянган км аялсны эцэст ралли уралдааны эцсийн өртөө Бээжинд хүрэх юм байна.

Кёльноос Бээжин хүрэх ралли аялал эхэллээ

Кёльноос Бээжин хүрэх ралли аялал эхэллээ

Ралли тэмцээнд анх удаагаа оролцохоор бүртгүүлсэн Борис Пантел Германы өмнөд нутгийн Мюнхен хотоос иржээ. 1985 оны загварын бартаат замын Волксваген Илтис загварын машин барьсан тэрээр өмнө нь хувиараа аялж байсан туршлагатай. Азид ерөөсөө очиж үзээгүй гэнэ. Энэ аялалд оролцохын тулд ажлаасаа чөлөө авч ирсэн тэрээр: Нэг дор хоёр жилийн чөлөө авна гэхэд манай захирал зөвшөөрсөн нь тун гайхмаар юм болсон гэж инээмсэглээд, иймээс энэ удаагийн аялал, цаг хугацаагаа сайтар ашиглаж, ерөөс очиж байгаагүй улс оронд зориулах болно гэжээ. Энэ удаагийн аяллаас юуг илүү хүсэж байгаа тухай сурвалжлагч асуухад тэрбээр ёгт байдлаар:

"Аяллын бүх замыг амжилттай туулахыг хүсэж байна. Үүний зэрэгцээ ралли багийн гишүүд хоорондоо эвтэй байх нь маш чухал гэж бодож байна. Би танил дотно бус хүмүүстэй хамт явсан удаа тун цөөн. Харин энэ удаад шинэ танил найзуудтайгаа хамт аялж, сайн сайхан дурсгал бүтээх болсондоо баяртай байна. Торгоны зам гэдэг ухагдахууныг би аль эрт сонсож байсан. Одоо энэ эртний замыг даган машинаар аялна гэдэг бол давтагдашгүй өвөрмөц аялал болох нь гарцаагүй. Энэ нь энэ удаагийн ралли уралдаанд бүртгүүлж оролцсоны гол шалтгаан юм.”


Кёльноос Бээжин хүрэх ралли аялал эхэллээ

Ралли багийн хамгийн олон жилийн настай сонгодог машин нь 1960 онд үйлдвэрлэсэн ягуар машин байлаа. Энэ машины эзэн Швейцариас ирсэн 60 настай Кристиан Диллиер юм. Тэрээр урьд нь олон удаа сонгодог машины раллид оролцож байсан тул туршлага ихтэй “өвгөн жолооч” болжээ. Ноднин дүүгийнхээ хамт Парисаас Бээжин хүртэл машинаар аялжээ. Тэрээр тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн ажлын шаардлагаар Хятадад удаа дараа очиж байсан боловч эхнэр нь Хятадад ирж байгаагүй юм байна. Иймээс энэ удаа тэр эхнэрийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд хоёулаа бүртгүүлэн оролцож байна.

Кёльноос Бээжин хүрэх ралли аялал эхэллээ

"Энэхүү аялалд оролцох завшаан тохиосонд бид баяртай байна. Учир нь замдаа бид хэд хэдэн улс орноор дамжин өнгөрөх юм. Казакстан, Узбекстан, Киргиз зэрэг орны тухай урьд өмнө ямар ч төсөөлөл байгаагүй. Эцэстээ Хятад улсын нутаг дэвсгэрийн талаас илүү хувийг туулах болж байгаад бид онцгой их баяртай байна. Миний бодлоор, энэ удаагийн аяллын хамгийн сонирхолтой тал гэвэл, аяллын явцад Хятадын нутагт олон газар түр амран саатах юм. Энэ нь очсон хотуудын өнгө үзэмжтэй танилцах, мөн тухайн нутгийн соёлыг улам сайн ойлгож мэдэх боломж бүрхдэх юм. Ялангуяа Кёльн-Бээжин найрсаг хотын харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буй нь нэн баярлууштай. Бид ч энэ тэмдэглэлт үйл ажиллагаанд биечлэн оролцсонд тооцогдож байгаа тул мартагдашгүй сайхан дурсамжтай аялал болох нь лавтай.”

Машины цувааг үдэх ёслолд оролцсон Кёльн хотын дэд дарга Ханс Вернер Барцч: Энэ удаагийн Европ-Азийн шинэ торгоны замын сонгодог машины ралли аялал Кёльн-Бээжин найрсаг хотуудын харилцаа тогтоосон 30 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаанд өнгө нэмж, Кёльны хувьд ийм уралдаан тэмцээнд анх удаа гараа хот боллоо гэжээ. Тэрээр манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө догдолсон сэтгэгдлээ хуваалцсан юм.

Кёльноос Бээжин хүрэх ралли аялал эхэллээ

"Би бас аяллын цуваанд багтаж явмаар л байна. Учир нь Торгоны зам дэлхий дахинд алдартай. Машинаар аялах энэ удаагийн маршрутыг шинэ торгоны зам хэмээн нэрийдэж байгаа боловч түүний утга учир гүн гүнзгий юм. Нийт оролцогч хүн бүрт маш гүнзгий сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнээс гадна, тус ралли Кёльн хотоос гараагаа авч буйд бахархаж байна. Энэ тэмцээн, хоёр хот найрсаг харилцаа тогтоосны 30 жилийн ойтой давхцаж байгаагаараа өвөрмөц юм. Мөн Кёльн, Бээжин улам нягт харилцаа тогтооход тустай юм.”

Кёльноос Бээжин хүрэх ралли аялал эхэллээ

Раллиг зохион байгуулсан “China Tours Hamburg” компаний ерөнхий захирал Лю Гүөшэн танилцуулахдаа: Манай компани Европ, Азийн шинэ торгоны зам хэмээх багц төслийг бэлтгэн ажиллуулаад өнөөг хүртэл 12 жил болов. Энэ онд Кёльн-Бээжин найрсаг хотуудын харилцаа тогтоосон 30 жилийн ой тохиож байгаа тул энэ удаагийн сонгодог машины ралли аяллын эхлэлийн гарааг Кёльнд хийхээр төлөвлөсөн. Мөн аяллыг 30 жилийн өмнө хоёр тал найрсаг хотуудын хэлэлцээр байгуулсан өдөртэй адил өдөр 9-р сарын 14-нд эхлүүлэхээр болсон гэжээ.

"Үйл ажиллагаанд оролцсон эдгээр хүмүүс Герман, Хятадын найрсаг харилцааны соёлын элч, Бээжин-Кёльн найрсаг хотуудын соёлын элчийн хувиар, аяллын замд дайрсан хотуудаа танилцуулж, найрсаг харилцааг уламжлан, торгоны замын тухай ойлгон танилцаж, торгоны замыг улам олон хүнд танилцуулахыг бид хүсэж байна."

Их уншсан

холбоотой мэдээ