ШХАБ, БРИКС-ийн орнуудын аж ахуйн нэгжүүдийн форум болно

Н.Пүрэвжав 2017-09-20 11:15:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-р сарын 28-29-нд  Оросын Уфа хотноо ШХАБ, БРИКС-ийн орнуудын жижиг аж ахуйн нэгжүүдийн 3 дахь  форум болно. Орос, Хятад, Энэтхэг, Бразиль, Өмнөд Африк, Киргиз, Казакстан,  Узбекстан зэрэг 20 гаруй улс орон, бүс нутгийн 1300 гаруй төлөөлөгч форумд  оролцох төлөвтэй байна хэмээн зохион байгуулагчид  мэдэгджээ.

Форумын үеэр, хуралд  оролцогсод ШХАБ, БРИКС-ийн орнуудын жижиг аж ахуйн нэгжүүдийг хөгжүүлж буй бүс  нутгийн онцлог, бизнес эрхлэгчдэд хамгийн ирээдүйтэй салбар зэргийг судлан  хэлэлцэж, жижиг аж ахуйн нэгжүүдийн улс орны эдийн засагт оруулж буй үүргийг  үнэлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дэмжих арга туршлагыг хэлэлцэх  болно. Форумын хугацаанд мөн олон салбар хэлэлцүүлэг зохиож, ШХАБ, БРИКС-ийн  орнууд хооронд саадгүй хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх, жижиг аж ахуйн  нэгжүүдэд шаардлага бүхий санхүү, эрхзүй, дэд бүтцийн дэмжлэг үзүүлэх асуудлаар  хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хуралд оролцогсод бизнес эрхлэх арга туршлага, тулгарч буй  бэрхшээл зэрэг асуудлаар санал бодлоо солилцоно.

Их уншсан

холбоотой мэдээ