Ван И 6 орон болон Ираны гадаад хэргийн сайд нарын хуралд оролцов

2017-09-21 15:50:40
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat




20-нд, Нью Йорк дахь НҮБ-ын төв  байранд Хятадын ГХ-ны сайд Ван И 6 орон болон Ираны гадаад хэргийн сайд нарын  хуралд оролцсон байна.

Ван И: Ираны цөмийн асуудлаарх бүх  талын хэлэлцээр Ираны цөмийн хямралыг намжааж, “үй олноор хөнөөх цөмийн зэвсэг  түгээн дэлгэрүүлэхгүй байх конвенц”-оор үндэс суурь болгосон олон улсын цөмийн  зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх системийг бэхжүүлсэн байна. Энэ нь олон улсын  аюулгүйн засаглалын чухал үр дүн, улс төр дипломат арга хэлбэрээр зохицуулсан  чухал үр ашиг, практик юм. Бүх талын хэлэлцээр тохиролцсоны дараа, хэрэгжүүлж  буй ажилд чухал ахиц гарахын зэрэгцээ олон сорилт тулгарч байна. Энэ удаагийн  хурал бүх талын хэлэлцээрийг дэмжих нааштай дохио өгч, хэлэлцээрийг хэрэгжүүлэх  улс төрийн хүчин сэлбэхийг хүсэж байна гэжээ.

Ван И: Дэлхийд бүрэн  төгс хэлэлцээр гэж байдаггүй. Талууд хэлэлцээрийн идэвхтэй талыг илүү харж үзэх  хэрэгтэй. Хэрэв дутуу орхивол олон улсын цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй  байх систем ноцтой хохиролд учирч, Ойрх Дорнодод илүү их үймээн гарч мэднэ.  Сүүлийн үеийн Солонгосын хойгийн байдал Ираны цөмийн хэлэлцээрийн чухал ач  холбогдлыг харуулж байна. Улс төрийн оновчтой шийдвэр гаргаж, хэлэлцээрийг  хэрэгжүүлэх таатай орчин бүрдүүлж, өөр өөрийн амлалтаа журамлан, хэлэлцээрийн үр  ашигтай хэрэгжихийг баталгаажуулан, хэлэлцээ, зөвшилцлөөр санал зөрөлдөөнөө  зохицуулахыг талуудаас хүсэж байна гэж онцолжээ. 



 

Их уншсан

холбоотой мэдээ