Ерөнхий нарийн бичгийн даргын заавар малчдад үр өгөөжөө өгч байна

2017-09-22 11:46:12
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

                   

Ерөнхий нарийн бичгийн даргын заавар малчдад үр өгөөжөө өгч байна

2014 оны 1-р сарын 27-нд, Ши Жиньпин дарга ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт ажиллаж,  чухал заавар өгсөн нь тухайн нутгийн хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэж, хөгжлийн  шинэ хуудсыг сөхсөн юм.

"Ард түмнийг хамгийн эрхэм  дээд байранд тавих ёстой”. Гурван жилийн турш, Ши Жиньпин даргын энэ үг Шилийн  голчуудын сэтгэлд шингэж, иргэдэд ихээхэн ач тусаа өгсөн байна. Шилийн гол  аймгийн Булган сумын Баяннуур гацаа нь аймгийн төв Шилийн хотоос ойрхон байдаг,  монгол үндэстнээр гол болгож, мал аж ахуйгаар үндсэн үйлдвэрлэл болгосон гацаа  юм. Саяхан тус гацааны малчин, Мажиг гуайнд очиход цоо шинэ саравч, монгол гэр,  талд бэлчих адуу мал сэтгүүлчийн анхаарлыг татсан байна. Тэднийх 5 ам бүлтэй,  хөдөө аж ахуйн үлгэр жишээ айл юм.

2014 оны 1-р сарын 27-ны  өдрийг 84 настай Мажиг гуай хэзээ ч мартахгүй гэдэг. Энэ өдөр тэднийд ХКН-ын Төв  хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин  айлчилж, түүнтэй эелдэг дотно яриа өрнүүлж, намын төв хороо хөдөө орон нутгийн  малчин түмэнд маш их анхаарал тавьж буйг харуулжээ.

"27-ны үдээс хойш 15  цагийн үед байх аа. Ерөнхий нарийн бичгийн дарга машинаас буумагц би таньсан.  Тэгээд хадгаа дэлгэн малчин түмнээ төлөөлж угтан авсан даа. Ши Жиньпин дарга маш  эелдэг, лон жил уулзаагүй хуучин танилтайгаа уулзсан юм шиг сэтгэгдэл төрүүлсэн”  гэж Мажиг гуай хуучилж байлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга  айлчилж ирсэн нь Мажиг гуайн гэр бүлд баяр баясгалан, урам зориг авчирч, амьдрал  ахуйд нь маш их өөрчлөлт бий болгов. 2014 онд тэднийхэн 150 ам дөрвөлжин метр  дулаан пин, 200 ам дөрвөлжин метр малын хашаа, хадлан өвсний 100 ам дөрвөлжин  метр хашаа бариж, малын тоо толгой нь хоёр дахин өсөв. Одоо Мажиг гуайнх  гэрээгээр 500 гаруй га бэлчээр түрээсэлж авсан байна. Мал аж ахуй эрхлэх  нутагт улсын тал нутгийн экологийн  хамгаалалтын урамшуулалын дүрэм хэрэгжсэний  дараа тэдний бэлчээр хадлангийн төсөлд хамрагдаж, өөрийн орлогоос гадна 13  мянган юаний нөхөн олговор авч, гэр бүлийн бүх орлого нь 200 мянган юань хүрсэн  байна. 

                    Ерөнхий нарийн бичгийн даргын заавар малчдад үр өгөөжөө өгч байна

Орон нутгийн захиргааны ядуурлыг бууруулах бодлого улам эрчимтэй  хэрэгжихийн хэрээр Мажиг гуайн ахуй амьдрал улам сайжирч, мал аж ахуйн татвар  төлөхөө ч больж, төрөл бүрийн нөхвөн олговрын мөнгө картанд нь орох болжээ.  Хатуу хучилттай зам үүдээр нь өнгөрч, төвийн цахилгаан сүлжээнд холбогдсоноор  тог тасрах зовлонгүй болжээ. Эмчилгээний болон өндөр насны даатгалд хамрагдаж,  хүүхэд нь бага сургуульд үнэ төлбөргүй сурч, Мажиг гуай өөрөө хотын ойролцоох  өндөр настаны асрамжийн газар амьдарч, өтлөө насаа аз жаргалтай өнгөрүүлж  байна. 

Мажиг гуайн гэр бүлийн өөрчлөлт бол Шилийн гол аймгийн малчин  түмний амьдралын амьд зураглал юм. Гурван жилийн өмнө Ши Жиньпин дарга:  Уламжлалт мал аж ахуйгаас орчин үеийн мал аж ахуйд шилжих алхааг түргэтгэж, шинэ  арга хэлбэр хайж, малчдад туслан улам их ашиг шим хүртээж, гол тулгуур аж ахуйн  нэгжүүдтэй адилхан ашиг сонирхлын хамтын цогц болгох хэрэгтэй гэж онцолсон юм.  Гурван жилийн турш Шилийнгол аймаг түүний энэ шаардлагын дагуу хичээн ажиллаж,  орчин үеийн мал аж ахуй байгуулах чиглэлээр урагшилж, малчдын орлогыг янз бүрээр  нэмэгдүүлж байна. Тал нутгийн экологийн хамгаалалтын урамшууллын төсөл гэхэд 12  хошууны 75 мянган өрхийн 250 мянган малчинд ашиг шим хүртээж, жилд нийт 860 сая  юаний санхүүжилт хийж байгаа юм байна.



Их уншсан

холбоотой мэдээ