БНАСАУ-ын дайн зарлаагүй гэв

2017-09-26 10:36:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНАСАУ-ын эсрэг АНУ дайн зарлаагүй гэж 25-нд Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэв.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сарах Сандерс мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: БНАСАУ-д АНУ дайн зарлалаа гэдэг бол шал худал юм. Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх АНУ-ын зорилт өөрчлөгдөөгүй. Солонгосын хойгийг энхийн аргаар цөмийн зэвсэггүй болгох арга замыг цаашид эрэлхийлэх болно. АНУ эдийн засгийн дарамт, дипломат шахалтаар энэ зорилгоо биелүүлэхээр хичээн зүтгэж байна гэжээ. 

Мөн өдөр Нью-Йорк хотноо БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Лее Юн Хо: БНАСАУ-ын эсрэг АНУ эхэлж дайн зарласныг дэлхий нийтээрээ тодорхой санаж байгаа. БНАСАУ үүний эсрэг хариу арга хэмжээ авах эрхтэй. Үүнд БНАСАУ-ын харьяа агаарт ороогүй ч Америкийн бөмбөгдөгч онгоцыг буудан унагах явдал багтаж байна гэж хэлсэн байна. 

Их уншсан

холбоотой мэдээ