Хятадад төрөл бүрийн ойн аяллын газар 9000 гаруй байна

2017-09-26 11:08:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадад төрөл бүрийн ойн аяллын газар 9000 гаруй байна

25-нд Шанхай хотноо 2017 оны Хятадын ойн аялал жуулчлалын наадмын нээлтийн ёслол  боллоо. Хятадын ойн аж ахуйн үндэсний газрын орлогч дарга Жан Юнли: Одоо Хятадад төрөл бүрийн ойн аяллын газар 9000 гаруй байна гэжээ.

2017 онд Хятадын ойн аялал жуулчлалын наадам “цэнгэг ус ногоон ойг алт мөнгөөр ч солихгүй-Ой модтой ойртох нь хотын амьдралыг улам баялаг болгоно” уриан дор болсон байна. Тус наадамд ойн аялал жуулчлалын үзэмжтэй танилцах, ойн аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, экологийн амралт зугаалгын бүтээгдэхүүний үзэсгэлэн, ойн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулах зэрэг арга хэмжээ зохиожээ.

Жан Юнли: 12-р таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээс хойш Хятадын ойн аялал жуулчлал 15 гаруй хувиар нэмэгдэж, 2016 онд бүх Хятадын ойн аялал жуулчлалд давхардсан тоогоор 1 тэрбум 200 мянган хүн хамрагдсан нь Хятадын нийт аялал жуулчлалын 27 хувийг эзэлсэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ