АНУ-г "Исламын улс"-д цохилт өгөх үүргээ биелүүлээгүй гэж шүүмжлэв

2017-09-26 15:31:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рядков сэтгүүлчдэд хандан: АНУ хэт даврагч "Исламын Улс" бүлэглэд цохилт өгнө гэж олонтаа мэдэгдсэн боловч бодит үйл ажиллагаа нь эсрэгээрээ байгаад Оросын тал сэтгэл түгшиж байна гэжээ. 

Тэрээр: АНУ-ын үйл ажиллагаа нь тухайн үеийн мэдэгдлийнхээ яг эсрэг байна. Энэ нь АНУ-ын хувьд геополитикийн үүрэг нь террорист этгээдийг устгахаас илүү чухал байгааг харуулж байгаа юм гэжээ.

Тэрээр: Сирийн асуудлаар Орос, Америкийн цэргийн тал халуун шугамаар мэдээлэл солилцож байгаа. Америкийн тал хойшид амлалтандаа хүрэхээ бодит үйл ажиллагаагаар харуулахыг хүсэж байна гэжээ.

Америкийн тал үүнд ямар ч хариу өгөөгүй байна. 

Их уншсан

холбоотой мэдээ