Парламентын сонгуулийг урьдчилж хийнэ гэж мэдэгдэв

2017-09-26 15:36:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-нд Японы ерөнхий сайд Абе Шинзо хэвлэлийн бага хурал хийлгэж, энэ сарын 28-нд хийхээр товлосон түр парламентын нээлтийн ёслолын дараа төлөөлөгчдийн танхимыг тарааж, парламентын сонгуулийг урьдчлан хийнэ хэмээн албан ёсоор мэдэгдэв.

Сөрөг хүчний намууд үүнийг эрс эсэргүүцэж, энэ үйл ажиллагаа бол үндсэн хуулийг зөрчсөн ноцтой өдөөн хатгалга бөгөөд Абе Шинзогийн дуулианаас мултрахын төлөө хийж буй өөрийгөө хаацайлсан башир арга мөн гэж зэмлэн буруушаасан байна. 

Японы хэвлэлийнхний мэдээлснээс үзвэл, Абе 25-нд Либераль Ардчилсан намын парламент дахь гол гишүүдийн хурал хуралдуулж, 28-ны түр парламентын нээлтийн дараа төлөөлөгчдийн танхимыг тараах чиг шугам тогтоосон байна. Үүний дараа Абе хамтран эрх барьж буй Цэвэр бодлогын намын дарга Ямагүти Нацүотай хэлэлцээ хийж, түүнээс дэмжлэг авсан байна. 

Их уншсан

холбоотой мэдээ