Бээжинд Интерполын жил тутмын хурал эхлэв

2017-09-26 16:34:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжинд Интерполын жил тутмын хурал эхлэв

26-нд Бээжин хотноо Интерполын жил тутмын   хурал нээгдлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон үг хэлсэн   байна. Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Талууд хамтаар хүчин зүтгэж хүн төрөлхтний   аюулгүй байдал, хувь заяаны хамтын цогц байгуулахыг уриалж, олон улсын хууль   хэрэгжилтийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар 4 зүйлт санал   дэвшүүлсэн байна. НҮБ-ын дараа орох засгийн газар хоорондын   хоёр дахь том байгууллагын хувьд Интерпол дэлхийн цагдаагийн үйл хэргийн хамтын   ажиллагааг гүнзгийрүүлж, террорист ажиллагаа, мансууруулах бодис наймаалах,   хууль бусаар хил давуулан наймаалах зэрэг олон салбар дахь үндэстэн дамнасан   гэмт хэрэгт цохилт өгөхөд орлуулж болшгүй чухал үүрэг гүйцэтгэж байна.   26-нд болсон тус хуралд 158  улс орон, бүс   нутгийн хууль хэрэгжилтийн байгууллагын албаны хүмүүс, холбогдох олон улсын   байгууллагын төлөөлөгч нар оролцсон байна. 

Нээлтийн ёслолд Ши Жиньпин   дарга хэлсэн үгэндээ: Одоогийн дэлхий ертөнц тайван бус, терроризм, интернетийн   гэмт хэрэг, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг дэлхийн   чанартай аюулгүйн асуудал улам ноцтой болж, аюулгүйн салбарын заналхийлэл   тасралтгүй нэмэгдэн, хүн төрөлхтөн хамтын сорилттой тулгараад   байна. 

Аюулгүйн асуудал улам бүр холбоотой, үндэстэн   дамнасан, олон ургальч болж байна. Аюулгүйн   асуудал бол хүн төрөлхтний ирээдүйн хувь заяатай холбоотой чухал асуудал юм. Энх   тайван хөгжилд тус дөхөм үзүүлэхэд эн тэргүүнд аюулгүй, тогтвортой байдлыг   хамгаалах хэрэгтэй. Аюулгүй, тогтвортой байдал үгүй бол энх тайван, хөгжлийн   тухай ярих бололцоогүй юм. Олон орны засгийн газар, хууль хэрэгжүүлэх   байгууллага, олон улсын байгууллагатай хамт хүн төрөлхтний аюулгүй байдал, хувь   заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран ажиллаж, инноваци бүтээн, хуулийн   засаглал, хамтаар ашиг хүртэх зорилго дор цагдаагийн салбарын үйл хэрэг, аюулгүй   байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Хятад улс бэлэн байна   гэжээ.  

Ши Жиньпин олон улсын хууль хэрэгжилтийн   аюулгүйн хамтын ажиллагааны талаар 4 зүйлт санал дэвшүүлж, хамтран ажиллаж   хамтдаа байгуулах, өөрчлөлт хийж инноваци бүтээх, хуулийн засаглалын үзэл   баримтлал, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэхээр зорилго болгох санаачилга   дэвшүүлжээ. Тэрээр хэлэхдээ: Олон орон   хамтран ажиллаж, тогтвортой аюулгүйн үзэл баримтлал бий болгож, олон орны ард   түмэнд аюулгүй тогтвортой орчин бий болгож өгөх. Дэлхийн засаглалын системд   өөрчлөлт оруулан боловсронгуй болгож, нийгмийн засаглалыг системтэй, шинжлэх   ухаанчаар, оюунлаг, хуулийн дагуу ахиулах хэрэгтэй. НҮБ-ийн дүрэм, Интерполын   дүрмийг баримтлан хамгаалж, үндэстэн дамнасан гэмт хэрэгт цохилт өгөх конвенц,   авилгалын эсрэг конвенцыг хянамгай хэрэгжүүлж, олон улсын дэг журам шударга   зохистой, хүн төрөлхтний нийгэм эрх тэгш байхыг   баталгаажуулах хэрэгтэй. Ашиг тусын зөв үзлийг бий болгож, их гүрнүүд аюулгүй,   хөгжлийн талаар хөгжлөөр тааруу орон, бүс нутагт их хэмжээний дэмжлэг үзүүлэх   хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин танилцуулж хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд Хятадын   засгийн газар амар амгалан Хятад орон, эрх зүйт Хятад   орон байгуулах үйл явцыг тасралгүй ахиулж, нийгмийн засаглалын   систем, засаглалын хүчин чадлыг орчин үеийн болгох ажлыг урагшуулж байна   гэжээ. 

Тэрээр хэлсэн   үгэндээ: "Ард иргэдийг амьдралын аюулгүй   тогтвортой орчноор хангах явдал бол Хятадын улс орноо засан төвхнүүлэх ажлын   чухал зорилт юм. Өдгөө Хятадын нийгэм амар амгалан, ард түмэн амар жимэр аж   төрж, Хятад улс дэлхийн хамгийн амар тайван орон гэж олон хүн үзэх болжээ.   Энэ бол дэлхийн аюулгүй,   тогтвортой байдалд Хятадын оруулсан хувь нэмэр мөн. Хятад улс ажлаа сайтар хийхийн зэрэгцээ үүрэг   хариуцлагаа сайтар ухамсарлаж, олон улсын хууль хэрэгжүүлэх хамтын   ажиллагаа, дэлхийн аюулгүй байдлын үйл хэрэгт   оролцон санаачилга гаргаж байна. Дэлхийн улс орнуудтай хамт   аюулгүй байдлыг   баталгаажуулах талын туршлагаа хуваалцаж, дэлхийн аюулгүй байдлын үйл хэрэгт   оюун ухаан, хүч чадлаа зориулахад Хятад улс бэлэн   байна гэжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ: Хятадын   засгийн газар ирэх таван жилд Интерполын дэлхийн үйл ажилагааг дэмжих эрч хүчээ   нэмж, терроризм, интернетийн гэмт хэрэг, шинэ хэлбэрийн зохон байгуулалттай гэмт   хэрэгт цохилт өгөх салбарт Интерпол жилд гурван удаа дэлхий нийтийн нэгдсэн үйл   ажиллагаа өрнүүлэхийг дэмжинэ. Үүнээс гадна Интерполын хууль хэрэгжүүлэх хүчин   чадлаа нэмэгдүүлэхийг дэмжиж, дэлхий нийтэд нөлөө, манлайллаа нэмэгдүүлэхийг нь   дэмжинэ гэжээ.

Ши Жиньпин эцэст нь: Хүн төрөлхтөний ирээдүй гэгээн   саруул байх болно. Гэвч саруул ирээдүй өөрөө хүрээд ирэхгүй. Харин хүн төрөлхтөн   сэтгэл нэгдэн цогцлоох хэрэгтэй. Энх тайван, хөгжлийн зам ч гэсэн тэгш дардан   байдаггүй. Хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулах зорилтыг   биелүүлэхэд улс орнууд цуцалтгүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Гишүүн орнууд,   олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, дэлхийн аюулгүй байдлын үйл   хэрэгт оролцон, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн эрхэм дээд үйл хэрэгт тус   дөхөм үзүүлэхийн төлөө улам их хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна   гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ