Афганистаны асуудлаарх Хятадын байр суурийг тодорхойлов

2017-09-26 17:49:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Афганистаны асуудлаарх Хятадын байр суурийг тодорхойлов

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ү Хайтао 25-ны өдөр Аюулгүйн зөвлөлийн Афганистаны асуудлаарх нээлттэй хуралд үг хэлж, энэ асуудлаарх Хятадын байр суурийг тодорхойлсон байна.

Ү Хайтао: Афганистаны энх тайван, тогтвортой байдал нь тус орны ард түмний амин чухал ашиг сонихол бөгөөд бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, хөгжилтэй холбоотой юм. Улс орныхоо тогтвортой байдлыг хамгаалж, үндэстний эвлэрэлд тус дөхөм үзүүлэн, эдийн засгийн хөгжлийг ахиулахын төлөө гаргаж байгаа Афганистаны засгийн газрын хүчин чармайлтыг Хятадын тал сайшааж, Афганистаны асуудлаар түүний хөрш орнууд, бүс нутгийн холбогдох орнуудын гүйцэтгэж буй үүргийг чухалчилж байна. Үүний зэрэгцээ, Афганистан улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын салбарт маш их өрсөлдөөн сорилттой тулгарч байгаа учраас олон улсын хамтын нийгэмлэг цаашид эрс шуурхай дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэжээ.

Олон улсын хамтын нийгэмлэг Афганистаны үндэсний аюулгүй байдлын хүчний чадавхын бүтээн байгуулалтыг цаашид дэмжиж, бие даасан хамгааллалтын хүчин чадлыг нь нэмэгдүүлж, терроризим, үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхийг хууль бусаар хил давуулах зэрэг заналхийлалд үр ашигтай цохилт өгч,  Афганистанд туслан терроризимд цохилт өгөх талаар ШХАБ зэрэг эерэг үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байна. Афганистаны террорист хүчинд цохилт өгөх талаар олон улсын хамтын нийгэмлэг зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэж тэрээр хэллээ.

Улс төрийн яриа хэлэлцээ хийх явдал бол Афганистаны асуудлыг шийдэх цорын ганц гарц мөн гэж Ү Хайтао онцлов. 

Их уншсан

холбоотой мэдээ