Хирс хамгаалахыг уриалав

Уртнасан 2017-09-26 17:53:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хирс хамгаалахыг уриалав

9-р сарын 22-нд Хирс хамгаалах олон улсын өдөрлөг болов. Саяхан зэрлэг ан амьтныг авран хамгаалах, олон улсын байгаль орчны “Вилд Айд” хэмээх байгууллага “Traveler” сэтгүүлтэй хамтран Бээжин хотод сурталчилгааны үйл ажиллагаа зохиов. Энэ арга хэмжээнд, зэрлэг ан амьтныг авран хамгаалах олон нийтийн элч Ма Вэйду: Хүмүүс экологийн аялал жуулчлалыг илүүд үзэж, хирсний эвэр цуглуулахыг эсэргүүцэж буй энэ үед, улам бүр ховордож буй хирсийг хайрлаж хамгаалахыг уриалав. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.

Хирс хамгаалахыг уриалав

Хирс хамгаалах олон улсын өдөрлөгийг 2010 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Өмнөд Африк дахт алба анх санаачлан бий болгожээ. Өдгөө дэлхий дээр ердөө 25 мянган хирс үлдсэн бөгөөд амьдрах орчин нөхцөл нь муудсаар байгааг эх сурвалж тэмдэглэжээ. Эврийг нь авахын тулд агнаж байгаа нь хирсэд тулгарсан ноцтой аюул заналхийлэл юм. Өнгөрсөн 40 жилд хирсний төрөл зүйл 90 гаруй хувиар цөөрчээ. Хирсний эврийг голдуу эмийн найрлагад оруулах, цуглуулах зэрэг хоёр төрлөөр ашигладаг байна. Хирсийг хамгаалах тухай хийсэн нэгэн сурталчилгаанд ингэж ярьжээ.

Энэ бол хэрэмний дүрс, усан үзмийн хээг хирсний эврээр сийлбэрлэж хийсэн олон үр хүүхэдтэй болж жаргахыг бэлгэдсэн хундага юм. Харахад  сайн сайхны бэлгэдэл шиг хэрнээ, үүний цаана энэ амьтныг хөнөөсөн хэрцгий үйлдэл нуугдаж байгаа юм. Үүний төлөө өдөрт дунджаар гурван хирсийг хэрцгийгээр хөнөөдөг. Хирсийг хамгаалахын тулд, Африк тивд сүүлийн арваад жил 1000 шахам ой хамгаалагч амиа алджээ. Хулгайн анчид ашиг олохын тулд хүч хэрэглэж, хирсийг авлахын төлөө хүний амь насыг хөнөөхөөс буцдаггүй. Амьтан хүний амь насны үнээр бий болсон иймэрхүү цуглуулгаас татгалзах хэрэгтэй.”

1993 онд Хятад улсын төрийн зөвлөлөөс “Хирсний эвэр, барын яс наймаалахыг хатуу хориглох тухай мэдэгдэл” нийтэлж, хирсний эвэртэй хамаатай худалдаа наймааны үйл ажиллагааг хуулиар хориглож, хирсний эврийг эмийн найрлагад хэрэглэх стандартыг хүчингүй болгосон байдаг.

Хирс хамгаалахыг уриалав

Зэрлэг амьтан авран хамгаалах Америкийн “ВилдАйд” байгууллагын Бээжин дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгч Стеве Блаке: Хирсний эвэр наймаалах нь хууль зөрчсөн үйлдэл төдийгүй, хулгайгаар агнасны улмаас хирс устаж үгүй болбол, энэ нь өв соёлыг цуглуулан хадгалахын утга учир, зорилготой зөрчилдөх болно гэжээ.

Хирс гэдэг амьтан ноцтой аюулд ороод байна. Түүний эврийг голдуу эмийн найрлагад оруулах, гар урлалын бүтээгдэхүүн болгон цуглуулахад ашигладаг бөгөөд маш өндөр үнэтэй тул хулгайгаар агнах үзэгдэл ноцтой хэмжээнд хүрсэн юм. Иймээс, хирсний эврийн эрэлт хэрэгцээг бууруулах хэрэгтэй. Манай байгууллага бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж, хирс гэдэг амьтан чухам ямар аюулд ороод байгаа, хүмүүс энэ талаар юу хийж чадах тухай сурталчилдаг. Тухайлбал хирсний эврээр хийсэн эд зүйл худалдан авахгүй байхыг уриалдаг. Наймаа ашиггүй бол алж хөнөөх явдал гарахгүй гэдгийг олон хүнд ойлгуулахыг зорьж байна.”

Хирс хамгаалахыг уриалав

Хирс хамгаалахыг уриалав

Зэрлэг ан амьтныг авран хамгаалах олон нийтийн элч Ма Вэйду энэ үйл ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ: Алж устгасан нүгэлт цуглуулга өчүүхэн ч үнэ цэнэгүй юм. Цуглуулга хийх ба ан амьтны төрөл зүйлийг хамгаалахыг харьцуулж үзвэл, амьтны төрөл зүйлийг хамгаалах нь цуглуулгаас олон дахин илүү чухал юм. Хүмүүс соёл ухамсрын элч нь болохоос биш харин амьтны амь бүрэлгэгч эрлэг болохгүй байхыг уриалж байна гэжээ.

Эртний болон орчин үеийн, цуглуулан хадгалж болох соёлын өв маш олон төрөл байдаг. Гэтэл заавал алж устгасан иймэрхүү цуглуулга ямар ч үнэ цэнэгүй. Хүмүүс сэтгэлдээ хэрэв ийм үзэл ойлголт бий болгож чадвал хүн төрөлхтөн урьд өмнөх гэм нүглээ наманчилж чадна. Ан амьтныг алж устгах, ялангуяа хирс мэтийн устаж болзошгүй, нэн ховор зэрлэг амьтныг алж устгах явдал эцэс болоосой гэж хүсэж байна. Ийм бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг хүн бүхэн дор бүрнээ ухамсарлах ёстой юм.”

Их уншсан

холбоотой мэдээ