Хятад-Монголын хоёр дахь ЭКСПО нээгдлээ

2017-09-26 19:44:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад-Монголын хоёр дахь ЭКСПО нээгдлээ

9-р сарын 26-нд Өвөр Монголын Хөх хотноо "Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО-2017” арга хэмжээ, Хятад, Монгол, Оросын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум нээлтээ хийлээ. Тус ЭКСПО “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил байгуулах, дэлхийд хандсан хамтын ажиллагаа, хамт ашиг хүртэх” уриан дор болж байна.

Хятад-Монголын хоёр дахь ЭКСПО нээгдлээ

Тус ЭКСПО-г БНХАУ-ын Худалдааны яам, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, ӨМӨЗО-ы захиргаа хамтран зохион байгуулж байгаа юм. Экспод “Дөрвөн том хэсэг”-ийн 23 төрлийн үйл ажиллагааг төлөвлөсөн байна. "Дөрвөн том хэсэг”-т хөрөнгө оруулалт, худалдааны зөвшилцлийн хэлэлцээр, хурал форум, үзэсгэлэн, Хятад, Монголын олон улсын соёлын солилцооны долоо хоногийн үйл ажиллагаа багтжээ.

Хятад-Монголын хоёр дахь ЭКСПО нээгдлээ

Хятадын худалдааны яамны сайдын туслах Ли Чэнган мөн өдөр болсон нээлтийн арга хэмжээнд: Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа тасралтгүй гүнзгийрч, хоёр орны ард түмэнд бодит үр ашиг хүртээсэн байна гэжээ.

Хятад-Монголын хоёр дахь ЭКСПО нээгдлээ

2017 оны 1-7-р сард хоёр талын худалдааны нийт хэмжээ 3 тэрбум 620 сая ам долларт хүрч, 2016 оны мөн үеэс 46.3 хувиар нэмэгджээ. Хятад улс 10 гаруй жил дараалан Монгол улсын худалдааны хамгийн том түнш байсан юм. 2017 оны 7-р сар хүртэл Хятадаас Монголын талд оруулсан банк санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 4 тэрбум 110 сая ам.долларт хүрч, Монголын гадаад хөрөнгө оруулалтын 30 хувийг эзэлсэн байна гэж Ли Чэнган тэмдэглэжээ.

Хятад-Монголын хоёр дахь ЭКСПО нээгдлээ

Монгол Улсын УИХ-ын дэд дарга Я.Санжмятав: ЭКСПО-гийн үеэр Монголын төлөөлөгчид Хятадын аж үйлдвэр, хамтран ажиллаж амжилтад хүрсэн туршлага, тэргүүний техникийг судалж, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, худалдааны цар хүрээгээ өргөтгөх болно. Хятадын төлөөлөгчид ч Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнтэй танилцаж, соёл урлаг сонирхон Монгол улсыг улам илүү ойлгох болно гэжээ.

Хятад-Монголын хоёр дахь ЭКСПО нээгдлээ

ӨМӨЗО-ы Намын хорооны нарын бичгийн дарга, Ардын Их Хурлын байнгын хорооны дарга Ли Жихэн нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Хоёр жилийн турш, Хятад, Монголын ЭКСПО хоёр талын бүтээлч хамтын ажиллагаанд гүүр болж, бүс нутгийн олон орны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд өргөн боломж нээж, Хятад, Монгол тэрчлэн Зүүн Хойд Азийн хамтын ажиллагаа солилцоонд чухал индэр болсон байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ