“2017 Хайнанийн соёлын солилцоо” арга хэмжээ Улаанбаатар хотноо зохиогдлоо

2017-09-26 20:54:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“2017 Хайнанийн соёлын солилцоо” арга хэмжээ  Улаанбаатар хотноо зохиогдлоо

ХКН-ын Хайнань мужийн хорооны Суртал ухуулгын хэлтэс зохион байгуулж, МУ-ын Улаанбаатар дахь Хятадын соёлын төвөөс гүйцэтгэн явуулсан “2017 Хайнанийн соёлын солилцоо” арга хэмжээ 9-р сарын 26, 27-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо болов. Энэ бол Хятад улсаас “Нэг бүс нэг зам”-ын байгуулалтын хүрээнд түнш хөрш орон МУ-д хийсэн соёлын солилцооны чухал нэг арга хэмжээ юм.

“2017 Хайнанийн соёлын солилцоо” арга хэмжээ  Улаанбаатар хотноо зохиогдлоо

26-ны орой, Хайнань мужийн дуу бүжгийн чуулгын уран сайханчид нийслэл Улаанбаатар дахь Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Улаанбаатарын үдэш” дуу бүжгийн тоглолт гаргаж, МУ-ын олон этгээдийн 500 гаруй үзэгч тоглолтыг сонирхон үзсэн байна. Тэд орон нутгийн үндэстний онцлогтой дуу бүжиг, хөгжмийн үзүүлбэр тоглолт тоглосон төдийгүй, МУ-ын “Түмэн эх” дуу бүжгийн чуулгын хэсэг уран сайханчдыг урьж тайзнаа хамтдаа тоглон, ур авьяас, эрдэм чадвараа гайхууллаа.

“2017 Хайнанийн соёлын солилцоо” арга хэмжээ  Улаанбаатар хотноо зохиогдлоо

Уг тоглолтод: Нийлтийн бүжиг-“Та Хайнань мужид тавтай морилоорой”, эмэгтэйн гоцлол дуу-“Личүүдийн баясал”, хамтын бүжиг-“Шайя, шайя, шайя”, МУ-ын “Түмэн эх” дуу бүжгийн чуулгын морин хуурчдын хөгжимдсөн хөгжим-“Хөөмийн холбоо аялгуу”, эрэгтэйн гоцлол дуу-“Том мод”, хамтын бүжиг-“Тайжи-бүжиг холбоц”, хятад зураг болон хуучир хөгжим-“Айзам хэмнэл”, Монгол ардын уртын дуу-“Уяхан Замбуу тивийн наран”, хослол бүжиг-“Далдуу модны самар бэлэглэе”, Ли үндэстний хослол хөгжим-“Ли ли юу дин дүн”, Ли үндэстний хамтын бүжиг-“Нянь тин төү”, эмэгтэйн гоцлол дуу-“Дууны цуурай”, эмэгтэйн хослол дуу-“Нэхмэлчин охин”/Орос ардын дуу/, эрэгтэй эмэгтэйн хослол дуу-“Улаанбаатарын үдэш”/Монголын зохиолын дуу/, хамтын бүжиг-“Урагц хураалт” зэрэг үзүүлбэр тоглолтууд багтсан байна.

“2017 Хайнанийн соёлын солилцоо” арга хэмжээ  Улаанбаатар хотноо зохиогдлоо

Хайнанийн Ли үндэстний дуу бүжиг, хөгжим нь Хайнанийн ард иргэдийн найрсаг зочинсог зан араншин болон үндэстний өвөрмөц онцлог бүхий соёлын гайхамшгийг харуулж, үзэгч олныг баясгалаа.

“2017 Хайнанийн соёлын солилцоо” арга хэмжээ  Улаанбаатар хотноо зохиогдлоо

“2017 Хайнаний соёлын солилцоо” арга хэмжээ нь Хятадын Хайнань муж болон МУ хоорондын үндэстний соёл урлагийн солилцоог ахиулах, Хайнанийн үндэстний онцлог бүхий соёлыг МУ-ын ард иргэдэд танилцуулах зорилгоор хийсэн нэг бодит үйл ажиллагаа бөгөөд энэ нь Хятад, Монгол хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, хоёр орны соёл урлагийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“2017 Хайнанийн соёлын солилцоо” арга хэмжээ  Улаанбаатар хотноо зохиогдлоо

ХКН-ын Хайнань мужийн хорооны Суртал ухуулгын хэлтсийн  зохион байгуулсан “2017 Хайнанийн соёлын солилцоо” энэ арга хэмжээ 9-р сарын 20-27-ны өдрүүдэд “Төр засгийн яриа уулзалт+Соёлын солилцоо+Соёлын гадаад суртал ухуулга” хэлбэрээр ОХУ-ын хоёр дахь том хот Санкт-Петербург, нийслэл Москва болон МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо тус тус зохиогдсон юм.

“2017 Хайнанийн соёлын солилцоо” арга хэмжээ  Улаанбаатар хотноо зохиогдлоо

“2017 Хайнанийн соёлын солилцоо” арга хэмжээ  Улаанбаатар хотноо зохиогдлоо

/ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О. Дарамбазар мэдээлэв/


Их уншсан

холбоотой мэдээ