Аялал жуулчлалын тусгай галт тэрэг Шиньжяныг зориж байна

2017-09-27 17:08:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

 "Жиньхэ",   "Юэшинь", "Лүнтай", "Хуанхэ"нэрэмжит зэрэг аялал жуулчлалын тусгай цуваанууд   дүүрэн жуулчид ачаад Тяньжинь, Гуандүн, Хүбэй, Хармөрөн, Шаньши, Жэжян зэрэг   газраас хөдлөн Шиньжяныг зорьж байна. Өнөөгийн байдлаар ийм аялал   жуулчлалын тусгай галт тэрэг зуу орчим байгаа бөгөөд энэ онд 160-д хүрэх юм   байна. Шиньжяны Аялал жулчлалын хөгжлийн хорооны дэд дарга Гүүл Авлимын   танилцуулснаас үзвэл, аялал жуулчлалын тусгай галт тэрэг явж эхэлснээс хойш нэр   алдар нь мандаж, Шиньжяны аялал жуулчлалын үйлсийн хөгжилд тус дөхөм үзүүлж   байна.

Шиньжян аялал жуулчлалын баялаг ихтэй, гэвч Хятадын өмнөд нутгаас   алс хол, газар нутаг нь өргөн уудам учраас аялал жуулчлал хөгжүүлэхэд зам   тээврийн хүндрэл ихтэй байлаа. Аялал жуулчлалын тусгай галт тэргүүд өмнөд   нутгийн муж хотоос явж аялал жуулчлалын гол гол газар зогсдог учраас Шиньжян   руу аялах, баруун хойд нутаг руу аялах эрэлт хэрэгцээнд нийцэж   байна.

Сүүлийн хоёр жил Өрөмчийн төмөр замын товчоо галт тэрэгний хурд,   хүчин чадлыг нь нэмэгдүүлэх стратеги хэрэгжүүлж төмөр замаар аялан жуулчлах   загварыг дэлгэрүүлж, Шиньжяны аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулж   байна. 

Их уншсан

холбоотой мэдээ