Дэлхийн 142 улс орон, газар нутагт 516 Күнзийн институт байгуулаад байна

2017-09-30 10:34:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Күнзийн институтийн төвийн нээлттэй өдөрлөгөөс 29-нд   сурвалжлагчийн мэдээлснээр, Күнзийн институтийг ажиллуулсан 13 жилийн   турш сайтар хөгжиж, дэлхийн 142 улс орон, газар нутагт нэгэнт 516 Күнзийн   институт, 1076 бага дунд сургуульд Күнзийн танхим байгуулж, 7 сая гаруй   сурагчийг хүмүүжүүлсэн байна.

Бүртгэлээр,   Күнзийн институтэд одоо 2 сая 100 гаруй мянган сурагч байгаа бөгөөд “нэг бүс нэг   зам” дагуу 51 улс оронд 135 Күнзийн институт, 129 Күнзийн танхим ажиллуулж   байгаа юм. Хятадын эдийн засгийн хөгжил, олон улсын солилцоо өдөр ирэх тутам   өргөжихийн хэрээр дэлхийн олон орны хүмүүсийн хятад хэл сурах шаардлага ихээр   нэмэгдсэн байна. Одоо 67 улс орон тушаал гаргаж хятад хэлний сургалтыг үндэсний   боловсролын системд оруулж, 170 гаруй улс орон хятад хэлний хичээл буюу хятад   хэлний тусгай мэргэжил нээсэн байна.

Хятад хэлийг   дэлхий дахинд улам өргөн цар хүрээтэй түгээхийн төлөө 2004 оноос Хятад улс Их   Британи, Франц, Герман, Испани зэрэг орны үндэстэний хэлээ түгээж буй туршлагаас   суралцан гадаад хүнд хятад хэл зааж, Хятадын соёлыг танилцуулахаар зорилго бүхий   ашгийн бус боловсролын байгууллага Күнзийн институт ажиллуулж эхэлсэн   юм. 

Гэрэлт орчуулав


Их уншсан

холбоотой мэдээ