Ардын баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслол болов

2017-09-30 15:22:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat



30-нд Бээжин хотын Тянь Аньмэний талбайд ардын   баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслол болж, Хятадын нам төрийн удирдагч Ши   Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар   болон нийслэлийн олон салбарын төлөөлөгчид оролцлоо.

Ёслолыг Бээжин хотын намын хорооны нарийн   бичгийн дарга Цай Чи даргалэв.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны   гишүүд , төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүд, БХАТИХ-ын байнгын   хорооны орлогч дарга нар, төрийн зөвлөлийн гишүүд, Ардын дээд шүүхийн дарга,   Ардын дээд прокурорын дарга, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны орлогч дарга нар,   цэрийн төв зөвлөлийн гишүүд ёслолд оролцлоо.

Төвийн нам засаг цэргийн холбогдох   салбарууд, Бээжин хотын гол удирдлага, ардчилсан нам бүлгийн төв хороо, үйлдвэр   худалдааны бүх Хятадын хороо, нам бүлгийн бус зүтгэлтнүүд, Бээжинд байгаа ахмад   дайчид, ахмадууд, амь үрэгдсэн баатруудын ар гэрийнхэн, 8-р сарын 1-ний цэргийн   одон медальтнууд, үндэстний цөөнхийн танилцан айлчлагчид, төв хорооны дэргэдэх   намын сургуулийн сяны намын хорооны нарийн бичгийн дарга нарын сургалтад   суралцаж буй удирдах боловсон хүчнүүд, нийслэлийн иргэдийн төлөөлөгчид цэцэг   өргөх ёслолд оролцлоо. /Баатар орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ