"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шалгаруулалт болов

2017-10-02 15:22:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шалгаруулалт болов

БНХАУ байгуулагдсаны 68 жилийн ойн баярыг тохиолдуулан, "Дэлхийн Күнзийн институтийн өдөрлөг"-ийн баяр ёслолын арга   хэмжээний хүрээнд, Күнзийн төв Институт, БНХАУ-ын хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх улсын албанаас үүсгэн санаачилж, МУИС-ийн Күнзийн институт зохион явуулж, Хятад-Монголын Хэл Соёл, Боловсролын Сангаас ивээн тэтгэсэн МУ-ын оюутны 6-р удаагийн "Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны анхан шатны шалгаруулалт 10-р сарын 1-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Улаанбаатар чуулгын театрт   боллоо. 

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шалгаруулалт болов

"Ая дууны эгшиг өргөж, авьяас чадвараа сорьё” уриан дор болж буй хятад дуу дуулах анхан шатны энэ шалгаруулалтын арга   хэмжээнд, МУИС, Хятадын банк/Bank of China/-ны Улаанбаатар дахь төлөөлөгчийн   газар, МУ дахь “SNW” ХХК, МУ-ын их дээд сургуулиудын хятад хэлний багш нар, МУ дахь хятад хэлний сайн дурын багш нар, МУБИС, МУОТИС, МУШУТИС, МУСЭЗИС зэрэг   МУ-ын их дээд сургуулиудын төлөөлөл, уралдааны шүүгчид, оюутнууд болон тэдний эцэг эхчүүд, үзэгчид, мөн ХОУР, МОНЦАМЭ зэрэг Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийт 100 гаруй хүн оролцжээ. 

МУИС-ийн Күнзийн институтын Монголын талын захирал М.Чимэдцэеэ уралдааныг нээж хэлсэн үгэндээ: МУ-ын оюутны "Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны анхан шатны энэ шалгаруулалт 6 дахь удаагаа МУ-д зохиогдож байгаа бөгөөд энэ удаа БНХАУ байгуулагдсаны 68 жилийн ойн баярын өдөрт тохиож байгаагаараа онцгой чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглээд, хятад найз нөхдөдөө баярын халуун мэндчилгээ дэвшүүлж, уралдаанд оролцож буй оюутнууддаа өндөр амжимт хүсэн ерөөлөө. 

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шалгаруулалт болов

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шалгаруулалт болов

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шалгаруулалт болов

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шалгаруулалт болов

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шалгаруулалт болов

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шалгаруулалт болов

Анхан шатны энэ уралдаанд оролцогч оюутнууд   бэлтгэсэн үзүүлбэрээ өөр өөрийн сонгон авсан дарааллаар тоглон сонирхуулж, шүүгчид тухайн үзүүлбэр бүрт үнэлгээг өгч, шүүгчдийн өгсөн оноог нэгтгэн шувтаргын уралдаанд оролцох 20 оюутныг шалгаруулсан байна.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, энэ уралдаанд шалгарсан оюутнууд 10-р сарын 14-нд Улаанбаатар чуулгын театрт болох шувтаргын уралдаанд оролцох бөгөөд тухайн үед үзэгчдийн дундаас азтан шалгаруулах юм   байна. 

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шалгаруулалт болов

/ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар   мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ