Макао төрийн далбаа мандуулж үндэсний баяраа тэмдэглэв

2017-10-02 16:36:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Макаогийн  засаг захиргаа 10-р сарын 1-нд Жинь Ляньхуа талбайд төрийн далбаа мандуулах  ёслол зохион явуулжээ. Онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-Ань, Макаотай харилцан  холбоо барих албаны дарга Жэн Шяосон, гадаад харилцааны яамнаас Макаод суугаа  Комиссын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ван Дүн, Ардын чөлөөлөх армиас Макаод  суугаа ангийн командлагч Ван Вэнь нар Макаогийн олон салбарын зүтгэлтнүүдтэй нэг  дор хуран цугларч, БНХАУ байгуулагдсаны 68 жилийн ойн баярыг тэмдэглэжээ.   

8 цагийн  үед, Макаогийн цагдаагийн анги төрийн дууллыг сүр жавлантай хөгжимдөн, талбайд  байсан хүмүүс бүгд төв зогсож, далбаа мандуулах индрийн хажууд Макаогийн  сурагчдын төлөөлөл, хөгжмийн ангиас “журамт цэргийн марш”-ийг дуулжээ. Дараа нь  таван одот улаан далбаа, Макаогийн онцгой бүсийн далбааг мандууллаа. Үзэгч түмэн  энэ бүхнийг камер, гар утсаараа бичиж, зураг авахуулж  байлаа. 


Ренчинсоо
  

Их уншсан

холбоотой мэдээ