Физиологи, анагаах ухааны ​Нобелийн шагнал тодров

Уртнасан 2017-10-03 11:03:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: 2017 оны Физиологи, анагаах ухааны Нобелийн шагналыг Жеффрей С. Халл, Майкл Росбаш болон Майкл В. Янг зэрэг Америкийн гурван шинжлэх ухаантанд олгож, биологийн цагны үйл ажиллагаан дахь молекулын механизмыг судлах талаар тэдний хүрсэн ололт амжилтыг нь сайшаана гэж Шведийн Каролины анагаах ухааны их сургууль 2-нд мэдэгдлээ.

Физиологи, анагаах ухааны Нобелийн шагналыг гурван эрдэмтэнд олгоно

Хүн төрөлхтөн ба бусад маш олон төрлийн амьд бодист бүгдэд нь биологийн цаг байдаг. Гэтэл түүний биологийн зарчим урт удаан хугацааны турш тодорхойлогдоогүй байсаар ирсэн юм. Эдгээр эрдэмтэд жимсний ялаа буюу дрозофиллд судалгаа хийж, шөнийн хэмнэлийг хянан зохицуулах чадвар бүхий генийг салган авч, түүний холбогдох уургын ажиллах механизмыг молекулын түвшинд судлан илрүүлсэн байна гэж Нобелийн шагналын хороо тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ