​Алшаа аймаг аялал жуулчлалын төсөл танилцуулах форум зохиов

2017-10-03 14:38:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 2-нд 2017 оны rally cross сонирхогчдын “Алшаа дахь  баатруудын цуглаан” тэмцээн болж буйг тохиолдуулан, Алшаа аймгийн аялал  жуулчлалын байгууллага аялал жуулчлалын төсөл танилцуулах форум зохиосон  байна.

Тус форумд Алшаа нутгийн элсэн манхан, тоорой, Алшаа уул зэрэг  аялал жуулчлалын олон маршрутыг танилцуулж, Алшаагийн аялал жуулчлалын нөөцийг  бүрэн харуулснаар Хятадын аялал жуулчлалын олон компанийн сонирхлыг татаж,  дэлгэрэнгүй мэдээлэл авч, хамтран ажиллах санал бодлоо солилцсон  юм.

Мөн өдөр Шааньши мужийн Янь-Ань, Ниньшя зэрэг эргэн тойрны нутгийн  аялал жуулчлалын холбогдох байгууллагыг урьж, аялал жуулчлалын өвөрмөц  нөөцийг нь танилцуулсан бөгөөд Алшаа аймагтай маршрутаа холбож, хамтран ажиллаж,  "Хан тэнгэр Алшаа" аялал жуулчлалын брэнд гаргахыг хичээн ажиллаж байна.   Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ