Филиппин, Америк цэргийн хамтарсан сургуулилт хийж байна

2017-10-03 14:50:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-нд  Филиппиний Батлан хамгаалах яам мэдэгдэхдээ: Энэ сарын 2-11-нд Америкийн  цэрэгтэй хамт "тэнгисийн цэрэгтэй хамт" хэмээх цэргийн сургуулилт хийж байна  гэжээ. Энэ онд болж буй Филиппин Америкийн 3 дахь удаагийн цэргийн хамтарсан  сургуулилт нь энэ юм.

Филиппиний цэргийн тал мэдэгдэхдээ: Энэ  удаагийн цэргийн сургуулилт Филиппин, Америк хоёр армийн терроризмын эсрэг, мөн  хүмүүнлэгийн тусламж, гамшигтай тэмцэх хүчин чадлыг дээшлүүлэх зорилготой юм.  Агуулгын хувьд дайны талбарт аврах, тэнгист олон хүн амиа алдаж, шархдсан  тохиолдолд яаралтай мэдэгдэх, байлдааны сумаар буудах зэрэг багтаж байна. Энэ  цэргийн сургуулилт Лусон арлын 7 цэгт болж байна гэжээ. Филиппиний тал  мэдээлэхдээ, Америкийн  900 шахам цэрэг сургуулилтад оролцож байгаа гэсэн боловч  Филиппинийн талаас оролцож байгаа цэргийн тоог мэдэгдээгүй  байна.

Филиппиний ерөнхийлөгч Дутертийн шаардлагын дагуу,  Филиппин, Америкийн цэргийн сургуулилт нутаг дэвсгэрээ хамгаалахаар гол уриагаа  болгож байсан бол, энэ онд терроризмын эсрэг, хүмүүнлэгийн тусламж, гамшгаас  аврахыг гол уриагаа болгожээ. 



Их уншсан

холбоотой мэдээ