Заналхийллийн эсрэг төв ажиллаж эхлэв

2017-10-03 14:53:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-нд Хельсинкид Европын  Холбоо хийгээд НАТО-гийн хамтран байгуулсан Европын холимог заналхийлэлтэй  тэмцэх төв ажиллаж эхлэв. Финляндын ерөнхийлөгч Нинисто нээлтийн ёслолыг  даргалав.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг,  Европын холбооны гадаад харилцаа, аюулгүйн бодлогын дээд төлөөлөгч Могхерини нар  ёслолд оролцож, үг хэлсэн байна.

Нинисто: "Бид эрхбиш эсрэг  талынхаа зорилт, арга барилыг стратегийн давхаргаас ойлгох хэрэгтэй. Бид өөрийн  буурай талаа олж, сайтар бэлтгэж, уян хатан чанараа хадгалах шаардлагатай"  гэжээ. Тэрээр: одоо оршиж буй холимог заналхийллийг хэтэрхий ихэсгэхээс  зайласхийх ёстой гэжээ.

Столтенберг: Одоо холимог  заналхийлэлийн цар хүрээ нуугдмал байдлаас ил тод тийш шилжиж байна  гэжээ.

Могхерини, Европын холбоо, НАТО-гийн хамтын ажиллагааны  чухал чанарыг онцолж, холимог заналхийлэлтэй тэмцэх төв байгуулагдсан нь Европын  холбоо хийгээд НАТО хоорондын "урьд өмнө байгаагүй хамтын ажиллагаа"-г харуулж  байна гэжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ