Олон улсын хууль зөрчсөн хэмээн Америкийг зэмлэв

2017-10-03 15:06:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Олон улсын хууль зөрчсөн хэмээн Америкийг  зэмлэв

2-нд ОХУ-ын гадаад хэргийн  яамны мэдэгдэлд: Америк улс Оросын гадаад харилцааны олон төхөөрөмжид нэвтрэн  орж, дур мэдэн хайж шалгаж байгаа нь Олон улсын хуулийг ноцтой зөрчсөн хэмээн  Оросын гадаад хэргийн яам хатуу эсэргүүцэл илэрхийлж байна  гэжээ. 

Оросын гадаад хэргийн яам мөн өдөр албан сайтад мэдэгдэл  гаргаж, 2-нд Америкчууд Оросын Сан Франциско дахь ерөнхий консулын газрын бүх  байрыг хүчээр булаасан байна. Оросын гадаад хэргийн яам үүнд хатуу эсэргүүцэл  илэрхийлж буй бөгөөд Америк Олон улсын хуулийг дахин зөрчсөн хэмээн үзэж, хариу  арга хэмжээ авах эрхээ нөөцөлж байна гэжээ. 

Оросын гадаад хэргийн  яам онцлохдоо, Оросын гадаад харилцааны яамны эд хөрөнгийг үлдээх эрхийг  Америкийн талаас цуцлахыг Орос огт зөвшөөрөөгүй. Мөн Оросын гадаад харилцааны  тоног төхөөрөмжид нэвтрэхийг зөвшөөрөөгүй. Өнгөрсөн жилийн 12-р сараас хойш,  Америкийн тал Оросын гадаад харилцааны 5 газрыг хүчээр булааж авсан юм. Оросын  төхөөрөмжид халдаж буй Америкчууд бүгдээрээ түрэмгийлэгч, тэд нарын үйл  ажиллагаа нь Орос, Америкийн түүхэнд огт байгаагүй дур зоргоор аашилж буй явдал  юм гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
 
Урьхан 



 

Их уншсан

холбоотой мэдээ