Гадаад дотоодын боловсролын солилцоо шинэ цаг үеийг нээлээ

2017-10-03 15:29:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гадаад дотоодын боловсролын солилцоо шинэ  цаг үеийг нээлээ

Саяхан Хятадын Боловсролын яамны Олон улсын хамтын ажиллагаа,  солилцооны хэлтсийн орлогч дарга Ли Хай хэлэхдээ: Өнгөрсөн таван жилийн хүчин  чармайлтаар Хятад улс боловсролыг бүх талаар, олон давхаргад, өргөн хүрээг  хамарсан, гадаадад нээлттэй болгож, дээд зэрэглэлийн боловсон хүчин бэлтгэж,  гадаад дотоодын хүмүүнлэгийн солилцоо, шилдэг боловсролын нөөцийг оруулах, “Нэг  бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад үйлчлэх зэрэг талаар шинэ амжилтад хүрсэн  гэжээ.


Хятадын Боловсролын яамны Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны  хэлтсийн орлогч дарга Ли Хайн мэдэгдсэнээс үзвэл, Хятад улс өдгөө дэлхийн 188  улс орон, бүс нутагтай боловсролын хамтын ажиллагаа, солилцооны харилцаа  тогтоож, 2016 онд гадаадад суралцсан Хятадын иргэн 545 мянгад хүрсэн бөгөөд  давхацсан тоогоор 205 улс орон, бүс нутгийн 443 мянган хүн Хятадад суралцсан  байна. 2017 оны 6-р сарын байдлаар, Хятад улс 140 улс орон, бүс нутагт 512  Күнзийн институт, 1074 дунд бага сургуулийн Күнзийн тэнхим байгуулсан нь нийт  2.1 сая сурагчтай байна.

Гадаад дотоодын боловсролын солилцоо шинэ  цаг үеийг нээлээ

"Хятад улсаас гадаадад сурч буй сурагч хамгийн олон, гадаадад  суралцсан олон шилдэг боловсон хүчин эх орондоо буцаж ирээд шинжлэх ухаан  технологи, боловсрол, эдийн засаг, соёл зэрэг салбарын шилдэг боловсон хүчин,  шинийг зохион бүтээх, улс орныг бүтээн байгуулахад амьжиргааны чухал хүчин болж  байна. Хятад улс Азид гадаадын оюутныг татах хамгийн том орон болсон бөгөөд тэд  нар өөрийн улс орон, Хятад орон хоорондын найрамдал, хамтын ажиллагаа, солилцоог  хөгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа юм. ”

Ли Хай хэлэхдээ: "Нэг бүс нэг  зам" санаачилга Хятадын боловсролын өөрчлөлт, хөгжилд шинэ өрсөлдөөн, боломж  нээв. Энэ талаарх боловсролын үүргийг улам сайн гүйцэтгэхийн төлөө, ноднингийн  7-р сард Хятадын Боловсролын яамаас 《"Нэг бүс нэг зам" боловсролын ажиллагааг  урагшлуулъя》хэмээх материал хэвлэн тарааж, суурь болох, тулгуур болох, удирдан  дагуулж чадах зэрэг гурван талын арга барилаар санаачлагын бүдүүвч болгон, улс  орнууд хийгээд бүсийн асуудлын судалгааг өрнүүлж, "нэг бүс нэг зам" бүтээн  байгуулалтыг оюун ухааны дэмжлэгээр хангах талаар дурдсан байна  гэжээ.

Тэрээр хэлэхдээ,  "Одоогоор бид бүх Хятадын хэмжээнд улс орон хийгээд бүсийн судалгааг хийх 42  бааз байгуулав. Мөн энэ талын судалгааны 394 төв бүртгүүлээд байна. Иймэрхүү  судалгаагаар дамжин "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг оюун ухааны дэмжлэгээр  хангах болно. Одоогоор улс орон хийгээд бүсийн асуудлын судалгааг үндсэндээ  түгээгээд байна. Эдгээр бааз, төвийн ажлыг өрнүүлснээр, ноднин бид энэ салбарыг  удирдан чиглүүлэх 141 сэдвийг нийтэлсний 70 нь "нэг бүс нэг зам" дагуу улс  оронтой холбогдож, "нэг бүс нэг зам" дагуу 46 орныг хамарсан байна. Удирдан  чиглүүлэх сэдвээс гадна, бид бас судалгаа зөвлөгөөний тайлангийн сэдвийг  байгуулав. Тайлангийн эдгээр сэдэвт "нэг бүс нэг зам" дагуу 66 орныг хамарсан  байна" гэжээ.   

Гадаад дотоодын боловсролын солилцоо шинэ  цаг үеийг нээлээ

Ли Хай, ирээдүйд хэл,  боловсролын хамтын ажиллагааг ахиулж, "нэг бүс нэг зам" дагуу орнуудын иргэдийн  ойлголцлыг нэмэгдүүлэхэд гүүрийн үүрэг гүйцэтгэнэ  гэжээ. 
"Өнгөрсөн жил, Хятад улс 42 төрлийн гадаад хэлээр  сурдаг 1036 оюутныг гадаадад сургасны дунд дотоодод ашиглагдаагүй 9 төрлийн хэл  багтаж байна. Үүнээс гадна Бээжингийн гадаад хэлний их сургууль зэрэг их дээд  сургуулийн бүх хэлний төрлийн сургалт явуулахыг дэмжинэ. Мөн гадаадын 170 мянган  оюутан Хятадад сурч,  "нэг бүс нэг зам"-ын орнуудын 460 мянган хүн Күнзийн  институт, Күнзийн сургалтын тэнхимээр дамжуулж хятад хэл сурч байна"  гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ