Ардын их сургууль байгуулагдсаны 80 жилийн ойд баяр хүргэв

2017-10-03 17:52:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

3-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад  улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын Ардын Их Сургууль  байгуулагдсаны 80 жилийн ойд баярын цахилгаан илгээж, бүх багш ажилтан, оюутан,  төгсөгчдөд баярын мэнд хүргэсэн байна.

Тэрээр баярын  цахилгаандаа: Хятадын Ардын Их Сургууль бол ХКН-ын үүсгэн байгуулсан анхны албан  ёсны их сургууль юм. Одоо нам төрийн ажил чухал цаг үедээ байгаа бөгөөд их  сургуулиудад тавих шаардлага урьдын аль ч цаг үеэс чухал байна. Шинжлэх ухааны  мэдлэг, авьяас билэгтэй боловсон хүчний хэрэгцээ шаардлага ч урьдын аль ч цаг  үеэс илүү хэрэгтэй байна. Ардын Их Сургууль 80 жилийн ойн босгон дээр шинэ  гараагаа авч, юуны төлөө боловсон хүчин бэлдэх, ямар хүн бэлдэх, яаж  хүмүүжүүлэх зэрэг үндсэн асуудалд анхаарал хандуулж, дэлхийн хэмжээний их  сургууль, судалгааны салбарыг бүтээн байгуулж, боловсролын салбарын хөгжил,  “хоёр 100 жил” зорилт, үндэстний аугаа их сэргэн мандалт “Хятадын мөрөөдөл”-ийг  биелүүлэхийн төлөө илүү их хүчин чармайлтыг гаргахыг хүсэж байна  гэжээ.

Хятадын Ардын Их  Сургууль байгуулагдсаны 80 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ 3-нд Бээжин хотод  зохиогдов. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн  ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн хурлын үеэр Ши Жиньпин даргын баярын захидлыг  уншиж танилуулан, үг хэлэв.




Их уншсан

холбоотой мэдээ