​Тогтвортой хөгжил хүн, дэлхийн бөмбөрцөг төвтэй байх ёстой

2017-10-04 11:10:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын эдийн засаг нийгмийн ажил хариуцсан  нарийн бичгийн дарга нарын газрын орлогч дарга Лю Жэньминь 2-ны өдөр: тогтвортой  хөгжил хүн, дэлхийн бөмбөрцөг төвтэй байх ёстой гэсэн бөгөөд багтаамжтай өсөлт,  нийгмийн баталгааны бүтээн байгуулалтын чухал чанарыг онцолсон  байна.

Тэрээр НҮБ-ын 72-р чуулганы ерөнхий ассамблейн нийгэм, хүмүүнлэг  болон соёлын ажил хариуцсан гуравдугаар зөвлөлийн нээлтийн ёслолд: Тогтвортой  хөгжилд таатай орчин шаардагдана. Бүх улс орон, хөгжингүй юм уу хөгжиж буй, том  улс юм уу жижиг улс бүгдийн эдийн засгийн өсөлтөд ээдрээтэй өрсөлдөөн сорилт  тулгарч байна. Одоогийн хамгийн тулгамдсан асуудал бол “Тусламж хамгаас илүү  шаардагдах улсад туслах” , ялангуяа онцгой орчинд байгаа улс оронд туслах явдал  мөн гэжээ.

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, өдгөө дэлхийн 766 сая хүн  ам туйлын ядуулаг түвшинд амьдарч байна. Лю Жэньминь үүнтэй холбогдуулан  хэлэхдээ, одоогийн хандлагаар орлого тэгшгүй байдлыг өөрчлөхгүй нөхцөлд хамгийн  хөгжингүй бус улс, өр ихтэй улс болон үймээн мөргөлдөөнд өртөж буй улс орны нийт  35 орчмын ард иргэд 2030 он гэхэд мөн л туйлын ядуулаг төвшинд амьдрах төлөвтэй  гэжээ.

“Нийгэм багтаамжтай байх” бол тогтвортой хөгжлийн зорилгоо биелүүлэхэд  маш чухал бөгөөд нийгмийн баталгаа бол хүн төрөлхтний өр өгөөжийг урт хугацаанд  сайжруулахын гол бодлогын чанартай багаж юм гэж Лю Жэньминь онцолсон байна.  Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ