​филиппин Азийн хөрөнгө оруулалтын банк болон "Нэг бүс нэг зам"-ыг дэмжинэ

2017-10-04 11:15:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Филиппины Сангийн яам 3-ны өдөр мэдэгдэл  нийтэлж, Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын банк болон  “Нэг бүс нэг зам” -ын санаачилга тус бүсийн худалдааг бүх талаар улам тэнцвэртэй  болгож , улс орнуудад урт хугацааны ашиг шимийг хүртээх болно, Филиппины засгийн  газар тус банк болон “Нэг бүс нэг зам”-ыг хүчлэн дэмжинэ  гэжээ.

Филиппины Сангийн яамны сайд Карлос Домингуез III тус мэдэгдэлдээ:  Филиппин болон Хятад улс худалдаа эдийн засгийн салбарт хамтран ажиллаж,  харилцан нөхвөрлөх маш өргөн орон зай бий. Филиппин Хятад улстай худалдаа  хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг хүсэж байна  гэжээ.

Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын банк саяхан  Филиппины засгийн газарт 207.6 сая ам.долларын хөрөнгө нийлүүлж, үерээс  сэргийлэх тухай нийслэл Манилагийн төсөлд зарцуулахыг зөвшөөсөн байна.  

Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын банкийг 2015  онд байгуулжээ. Хятад улс санаачилж, 57 улс орон хамтран байгуулсан олон талд  банк санхүүгийн байгууллага юм. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ