​Америк Кубын дипломатуудыг хөөхөө мэдэгдэв

2017-10-04 11:21:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Америкийн төрийн нарийн бичгийн дарга Рекс  Тиллерсон 3-ны өдөр Америкаас Кубд суугаа элчин сайдын яамны ажилтны биед ес  бусын байдал илэрсэн хэрэгт хариу барихын тулд Кубаас Америкт суугаа элчин  сайдын яамны 15 дипломатуудыг хөөнө гэж мэдэгджээ.

Тэрээр мөн өдөр мэдэгдэл нийтэлж, Куб Венагийн конвенцын холбогдох  тогтоолын дагуу, “Зохих арга бодлого хэрэгжүүлж, Америкийн дипломатуудын аюулгүй  байдлыг хамгаалж” чадаагүй учраас Америк энэ шийдвэрийг гаргасан. Америкийн энэ  үйл ажиллагаа нь хоёр орны гадаад харилцааны үйл явдлыг “адил зэрэгтэй ”  болгохын төлөө гэжээ. Гэвч тэрээр Америк Кубтай гадаад харилцаатай байх бөгөөд  Кубтай үргэлжлэн хамтарч, тус хэргийг шалгана гэжээ.

Америкийн төрийн департаментын албаны хүн мөн өдөр хэвлэл  мэдээллийнхэнд, Кубын дипломатуудыг хөөх шийдвэрлээ Америкийн тал Кубаас Америкт  суугаа элчин сайдын яамд мэдэгдсэн бөгөөд 7 хоногт багтаж Америкаас гарахыг  шаарджээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ