Спорт хотыг бүрдүүлнэ

2017-10-04 14:33:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сурвалжлагч Жанчхүү хотын намын хорооноос мэдээлснээр, энэ онд тус хот 3 сая 500 мянган юанийн санхүүжилт хийж, олон нийтийн цас мөсний үйл ажиллагаа өрнүүлэх, олон нийтийн зугаа цэнгэлийн чанартай спортын дэд бүтэц байгуулах зэргийг дэмжих юм байна. Тун удалгүй Жанчхүүг спорт хот болгон бүтээн байгууллж, бүх иргэд хамтдаа олимпын бүтээн байгуулалтад оролцож, олимпын наадмын үр дүнг хамтдаа хуваалцах болно.

Цас мөсний спорт нь Жанчүүг спорт хот болгох гол зүйл гэдэг нь мэдээж хэрэг юм. Сүүлийн жилүүдэд Жанчхүү хот цанын томоохон тэмцээнүүд идэвхтэй зохион байгуулж, 2016-2017 оны цасны улиралд олон улсын болон бүх Хятадын хэмжээний цанын мэргэжлийн томоохон тэмцээнийг нийт 12 удаа зохион байгуулсан байна.

Мэргэжлийн тэмцээнүүдээс гадна, 2016-2017 оны өвлийн улиралд, Жанчхүү хотын хэмжээнд давхардсан тоогоор 1 сая 533 мянган хүн цас мөсний спортод оролцсон нь өнгөрсөн оны мөн үеэс 147 хувиар нэмэгдсэн байна.


Их уншсан

холбоотой мэдээ