Улс орны эв нэгдлийг бусниулсан хэмээв

2017-10-04 14:37:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн үед Каталаны  автономит муж тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсантай  холбогдуулж, 3-нд Испаний хаан VI Фелипп телевизээр үг хэлж, "үндсэн  хууль, өөртөө засах дүрмийг зөрчсөн" иймэрхүү үйл ажиллагаа нь Испаний  тогтвортой байдал, эв нэгдлийг бусниулсан хэмээн зэмлэв.

2014  онд VI Фелипп хаан ширээ залгамжилснаас хойш,  зөвхөн жил бүр тохиодог Христийн мэндэлсэн өдрийн баяраар үг хэлдэг хэвшлээ  зөрчиж, анх удаа телевизээр албан ёсоор үг хэлж буй нь энэ  юм. 

VI Фелипп  цохон тэмдэглэхдээ: Үндэсний  хууль ёсны эрхт байгууллага үндсэн хуулийн эмх журам, түүний байгууллын хэвийн  ажиллагааг баталгаажуулах хариуцлагатай. Мөн хуулийн засаглалтай төр улсын хүчин  төгс чанар, үндсэн хууль, өөртөө засах дүрмийн үндсэн дээр байгуулагдсан Каталаны  автономит мужийн өөртөө засах эрхийг баталгаажуулах хариуцлагатай юм гэжээ.  Тэрээр, "иймэрхүү хүнд бэрхшээлтэй цаг мөчид" итгэл, хүслээ хэвээр хадгалахыг  бүх ард түмнээсээ хүссэн  байна.
 


Их уншсан

холбоотой мэдээ